Захиралын мэндчилгээ

 

Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Амжилт” бага сургуулийн хамт олныг төлөөлж чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

2019-20120 оны хичээлийн жилд “Хүүхэд нэг бүр эрүүл саруул, хүнлэг, бүтээлч сэтгэлгээтэй, оюун ухаан төгс төгөлдөр байх” зорилготой “Амжилт” бага сургууль үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо.

Бидний хамт олон сурагч нэг бүрийнхээ онцгой содон авьяасыг нээж суралцах хүсэл зорилго, тэмүүлэл, хичээл зүтгэлтэй зөв иргэн болоход нь дэмжин туслаж даяарчлагдсан дэлхий ертөнцийн сонгодог боловсролыг түгээх болно.

“Амжилт” бага сургууль чадварлаг багш нар, суралцахад тав тухтай орчин, хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх анги танхим, шатар, даам, төгөлдөр хуурын дугуйлан, өдөр өнжүүлэх зэрэг хүүхэд суралцахаас төвөгшөөхгүй, эцэг эхчүүд цагт баригдан хүүхдээ авах шаардлаггүй байх орчинг бүрдүүлсэн юм.

Зургаан настай бяцхан сурагчдынхаа суурь боловсрол ирээдүйд илүү ихийг сурч мэдэх эрмэлзлийг өдөөж өгөхийн тулд энэ жил манай сургууль “Багш-Сурагч-Эцэг Эх” гэсэн гурвалсан зарчмаар ажиллах болно.

 

“Боловсрол бол дэлхий ертөнцийг өөрчлөхөд зориулсан хамгийн хүчирхэг зэвсэг юм”  Ж.Шижир 

© 2019 он. Amjilt School. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК