Энэ жил нэгдүгээр ангид элсэгчдийг ТАВДУГААР САРД бүртгэнэ

 

Энэ жил нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл хэзээнээс эхлэх болон хэдэн сард төрсөн хүүхэд нэгдүгээр ангид орох талаар нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой. Одоогийн байдлаар хамран суралцах тойргийн тухайд тушаал гараагүй ба боловсруулах шатанд явж байна.

Энэ жил улсын сургуулийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг хавар бүртгэнэ. Бүртгэлийг тавдугаар сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.
Тов нь тодорхой болмогц олон нийтэд мэдээлэл өгнө” хэмээн хэллээ.

Өнгөрсөн жил зургаан настнуудыг хавар бүртгэж байсан бол энэ жил тавдугаар сард бүртгэхээр болсон байна.

Харин манай “Амжилт” бага сургуулийн хувьд нэгдүгээр ангид элссэн сурагчдаас бүртгэлийн хураамж болон шалгалт авахгүй. Элсэлтээ 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл авна. Бэлтгэл бүлгийн хичээлээ 6 дугаар сарын 3- наас 21-ны өдөр хүртэл явуулах бөгөөд бэлтгэл анги үнэ төлбөргүй байх болно.

© 2019 он. Amjilt School. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК