2020-2021 хичээлийн шинэ жилийн элсэлт авч эхэллээ

Мэдээллийн технологи буюу IT. Энэ бол орчин цагт залуусын зайлшгүй эзэмшсэн байх ёстой хамгийн чухал мэдлэгүүдийн нэг юм. Улам бүр даяаршин хавтгайрч буй өнөөгийн ертөнцөд мэдлэгээс илүү хүч үгүй. Харин үүнийг түгээгч эх булаг ундарга нь сургууль юм.
Харамсалтай нь IT-гийн мэдлэгийг цогц, чанартайгаар өгөх гүнзгийрүүлсэн сургалттай сургууль Монголд одоогоор байхгүй.
Технологийн мэдлэгийг багаасаа эзэмшинэ гэдэг нь утсан дээр тоглоом тоглох, нэвтрэх нууц үгийг хийж чадах, зурагт удирдаж кино сонгохын аль нь ч биш.
Энэ бол технологийн талаар ул суурьтай, эмх цэгцтэй, бодит зөв мэдлэгээр тархиа цэнэглэж, ач холбогдол, арга хэрэглүүрийг нь ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэн хүсэл мөрөөдөлтэйгөө уялдуулан холбох явдал юм.
Технологийн хөгжлийн энэ эрин үед та хүүхдээ Мэдээллийн технологийн болон Гадаад хэлний гүнзгий өндөр түвшний мэдлэгтэй нэгэн болгож, хөгжүүлэхийг хүсч байвал “АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ”-г сонгоорой. Энэ бол Монголын анхны Мэдээллийн Технологийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль.
АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ”-Н ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД:
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЭГ: Мэдээллийн Технологийн АМЖИЛТ ХХК:
АМЖИЛТ ХХК нь 2007 онд Amjilt.com сайтыг ажиллуулан үйл ажиллагаагаа эхэлсэн. Өдийг хүртэлх 13 жилийн хугацаанд зөвхөн Мэдээллийн Технологийн Чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж ирсэн салбартаа танигдсан, нэр хүндтэй компани юм. Хийж байсан ажлуудаас нь дурдвал:
Сургалтын цогц систем болох Amjilt 2.0 технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн.
Монголын анхны бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн кино МОРА-г бүтээсэн.
Монголын анхны 3D бүрэн хэмжээний цуврал кино “Зуузуугийн найзууд”-г бүтээв.
Мэдээллийн технологийн Амжилт Академийг үүсгэн байгуулсан.
Мэдээллийн технологийн Гүнзгийрүүлсэн Сургалттай Амжилт Кибер сургууль. .
Энэтхэгийн Их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг Монголд оруулж ирсэн.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ХОЁР: Монголын Анхны Электрониксийн брэнд ЭХЛЭЛ ХХК.
ЭХЛЭЛ ХХК нь мөн 2007 онд Ehlel.com сайтыг ажиллуулан үүд хаалгаа нээж байв. Үүнээс хойшх 13 жилийн хугацаанд зөвхөн технологийн бизнес эрхэлж олон нийтэд танигдан хүндлэгдсэн, салбартаа тодорхой байр суурьтай компани.
Бид бүхний үйл ажиллагаанаас дурдвал:
2018 онд Монголын анхны электрониксийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан.
Одоогоор гар утасны чихэвч, цэнэглэгч, usb кабель, повербанк зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.
Бүтээгдэхүүнүүдээ Энэтхэг, Польш, ОХУ гэсэн орнууд руу экспорт хийдэг.
EHLEL барааны тэмдгээ АНУ, Европын холбоо, ОХУ, Казакстан, БНХАУ-д бүртгүүлсэн нь Монголдоо мөн анхдагч болсон.
Интернет худалдааны аварга загас Alibaba-тай дотоод борлуулагчийн гэрээг байгуулсан Монголын анхны компани.
Мэдээллийн технологийн Эхлэл Академийг үүсгэн байгуулсан.
Хятад хэл, маркетинг менежментийн Гуанжоугийн их сургуулийг үүсгэн байгуулсан.
Урам зоригийн контент бүтээх Ehlel Motivation, Ehlel Publishing -г эзэмшдэг.
АНУ-ын Ehlel INC, Их Британий Ehlel LTD Монгол улсын Эхлэл ХХК-г эзэмшдэг дэлхийд гарах Монгол технологийн топ компани юм.
AMJILT, EHLEL хэмээх содон нэртэй, өсөн дэвжиж буй эдгээр компаниудыг үүсгэн байгуулсан Ж.Шижир Ч.Батзаяа нар нь багын найзууд юм. Харин одоо тэд хамтран Монголын анхны Мэдээллийн Технологийг Гүнзгийрүүлсэн Сургалт бүхий АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ-г үүсгэн байгуулаад 2 дахь удаагийн элсэлтээ авахад бэлэн болоод байна.
ДАРААХ 11 АМЛАЛТЫГ БИД СУРГУУЛИЙНХАА ЭЛСЭГЧДЭД ӨГЧ ЧАДНА.
1. Компьютер, программ хангамж, цагаан хакерын чанартай, цэгцтэй, гүн мэдлэгийг олгох.
2. Англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд чанартай эзэмшиж төгсөх.
3. Монгол улсын ЕБС-ын сургалтын хөтөлбөр дээр нэмээд Монголд байхгүй өвөрмөц арга барилаар суралцагчдад мэдлэг олгох.
4. Сургалтын чанар, түвшин нэгэн жигд сайн байх. /Нэг хэсэг нь онц сурч нэг хэсэг нь тааруу сурах нөхцлийг бид бий болгохгүй/
5. Онол бус практик дээр программ зохиох хөгжүүлэлт хийх ур чадвартай болно.
6. Эрүүл чанартай хоол унд, тохилог тав тухтай орчин.
7. Энэтхэг, Монгол, гадаад багш нар хичээл заана.
8. Эцэг эх, хүүхэд, сургууль гурвын харилцааг ойртуулж, үйл ажиллагааг нээлттэй байлгах.
9. Таны хүүхдийг бид хаан мэт хүндэлж доктор мэт мэдлэгийг эзэмшүүлнэ.
10. Монголд байхгүй тусгай хөтөлбөрөөр суралцаж гоц авьяастан болгох нь бидний эрхэм зорилго юм.
11. Эцэг эх хүүхдийнхээ сургалтын явцыг хянах тусгай платформтой.
Хэрэв та хүүхдээ гадаад хэлний өндөр мэдлэгтэй, мэдээллийн технологийн гүнзгий мэдлэгтэй, харилцааны дээд зэргийн соёлтой орчин үеийн шилдэг иргэн болгон хөгжүүлэхийг хүсч байвал Мэдээллийн Технологийн Гүнзгийрүүлсэн Сургалттай Амжилт Кибер сургуулийг сонгоорой.
Хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулах нь хамгийн ухаалаг бөгөөд хүчтэй бас хамгийн ирээдүйтэй хөрөнгө оруулалт юм.
Та хөрөнгө оруул.
Бид сургая!
Элсэлт авах анги: 1 – 12 анги
Элсэлт авах хугацаа: 2020 оны 5 сарын 31 дуустал
Сургалтын төлбөр: 4.500.000₮
Төлбөрийн нөхцөл:
Бүртгүүлэх үед 50% – иийг төлж, сургалтын явцад 50%-иа төлж болно.
🎁Хөнгөлөлт:
Нэг айлаас 2 хүүхэд сурах бол аль нэг хүүхэд нь 50 хувь хөнгөлөгдөнө.
🎁Хөдөө орон нутгаас шилжиж ирвэл 10% хөнгөлөлт эдэлнэ.
🎁Эхний бүртгүүлсэн 300 хүүхэд тус бүр 10% хөнгөлөлт эдэлнэ.
🎁Эхний бүртгүүлсэн 300 хүүхэд тус бүр #Ehlel брэндийн бүтээгдэхүүний дээжээс бэлэглэнэ.
🎁Эхний бүртгүүлсэн 300 хүүхдийн эцэг эхэд #Ehlel болон #Amjilt Академийн хүссэн ангидаа үнэгүй суралцах эрхийн бичиг.
🎁Эхний бүртгүүлсэн 300 хүүхэд /1-5р анги/ тус бүр “Зуузуугийн найзууд” номын багцын бэлгэнд авна.
🎁Эхний бүртгүүлсэн 300 хүүхэд тус бүрийн эцэг эх нь #Ehlel Брэндийн захирал Ч.Батзаяа-ийн санаачилсан номын дээжээс, #Amjilt -н захирал Ж.Шижирийн “Ментор” номыг тус тус бэлгэнд авна.
Бэлгийн үйлчлэх хугацаа: 2020 оны 5 сарын 31 өдрөөс өмнө бүртгүүлсэн эхний 300 сурагчидад хамаарна.
Хаяг : Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Шинэ Дөл цогцолбор. “АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ”
info@amjit.com
Бүртгүүлэх, лавлах утас :
+976 8077-6060/Дунд ахлах ангийн менежер/
+976 8073-6060/Бага ангийн менежер/
/Бид таныг сонсоход хэзээд бэлэн. Та өдөр шөнийн аль ч үед холбогдох боломжтой./

© 2020 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК