Ирээдүйн талаар

 

• Ойрын жилүүдэд хөгжил өндөр орнуудад хүмүүсийн эрхэлж байгаа ажлын ихэнхийг робот хийдэг болно гэсэн судалгааг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын үеэр танилцуулжээ.
• Тэр цагт иргэд ажилгүй болох уу, өөр шинэ төрлийн ажил бий болгох юм уу гэх сонголт тулгарна.
• Хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг шинжлэх хувийн шинжээч Хийсвэр зүйлийг бодитоор дүрслэгч архитектор Цахим худалдааны салбарын менежерүүд Тиймээ эдгээр мэргэжлүүдэд хүний оролцоо байхгүй болж хийсвэр оюун ухаан таны өмнөөс өдөр өнөгүй цаг наргүй зүтгэх болно.
• Бидний төсөөлж буй бидний төсөөллийг хол давах ирээдүй бий болоход удаандаа 5-15жил гээд боддоо
• Юмс бүхэн эхнээсээ программ хиймэл оюун ухааны тусламжтай машин барих, хоол хийх, ресепшн, аналист, худалданы зөвлөх гэх мэт ажлууд бүр мөсөн байхаа болино.
• Хүн төрөлхтөн гар утасыг 1990 оноос хойш хэрэглэж ирсэн бол өдгөө тухайн гар утас ямар нимгэн бас ямар ухаалаг болсоныг хараад ирээдүй бүр илүү ямар хурдацтай технологийн дэвшил хийхийг төсөөлөхгүй байгаа бизээ.
• Эдгээр бүхий л дэвшилт, шинэчлэлтүүд ПРОГРАММ ын ачаар байх юм. Одооноос түүнд бэлтгэж суралцаж эхэл
• 12-р анги төгссөн хүүхдийн программ хангамж, мэдээллийн технологийн мэдлэг нь үеийнхнээсээ хэдэн зуу дахин их.
• Их Сургуулийн программ хангамжийн хичээл тэдний хувьд нэгдүгээр ангийн бодлого шиг л энгийн зүйл. Тэд төгсөхдөө жинхэнэ мэргэжлийн программистууд болж төгсөнө.
• Тэд ФЭЙСБҮҮК, ГҮҮГЛЭ, АМАЗОН -д ч гологдохгүй мэдлэг чадвартай төгсөнө.
• Тэд бүх зүйлийн учир зангилаа, арга барилыг ойлгосон ирээдүйн эксперт, шилдгүүд болж төгсөнө.
• Тэд Англи, Хятад хэлний мэдлэгийг яриа, бичиг аль аль талаар нь төгс эзэмшсэн байна. Дээр нь мэдээллийн технологийн бүх хэлүүдийг эзэмшсэн манлайлагчид болж төгсөнө. Та хүүхдийнхээ ирээдүйн боловсролд санаа зовох ямар ч шаардлагагүй болсон.
• Таны хүүхэд бага наснаасаа суралцсанаар IT технологийн мэдлэгтэй болно. Дунд, ахлах ангиасаа эхлэн суралцвал нэг жилийн хугацаанд вэбсайт, аппликейшн, 3D анимэйшн хүүхэлдэйн кино зэргийг бүрэн хэмжээнд хийх чадвар эзэмшинэ. Заавал 12 дугаар анги төгссөний дараа гүйцэтгэл хийх чадвартай болох биш эхний жилдээ бүрэн хийж чаддаг болгох харин дараа дараагийн жилдээ гүйцэтгэл нь илүү нарийн төвшинд хүргэнээ
• Мэдлэг чадвар олгохоос гадна орчин үеийн интернэт, сошиал маркетинг хийж бүтээл сурталчилах таниулж улмаар гарааны бизнес яаж хийдгийг сурах болноо.
• Хамгийн чухал зорилго нь ирээдүйд өөрийн бизнесийг хөгжүүлэх, бүтээлчээр суралцаж шинэ технологи инновацийг бий болгож, шинэ үеийн Z Generation үеийнхэнтэй хөл нийлүүлэн алхах болноо.

Амжилт кибер сургуульд суралцсанаар танд ямар баталгаа өгөх вэ?

1. Чадварлаг багш, боловсон хүчин: Том амжилт мэдээлэл технологийн компани нь 14 жилийн хугацаанд монголын хамгийн олон вэб сайт болон аппликейшн хийсэн. Мөн “Мора”, “Зуузуугийн найзууд” хэмээх монголдоо анхдагч бүрэн хэмжээний 3D анимэйшн хүүхэлдэйн киног бүтээсэн арвин туршлагатай юм. Амжилт кибер сургууль нь олон жилийн дадлага туршлагатай, Монгол, Энэтхэг багш нараар багаа бүрдүүлсэн хүчирхэг хамт олонтой.

2. Хөтөлбөр: Амжилт академи нь 2012 оноос хойш Веб дизайн, График дизайн, 3D анимейшн мультимедиагийн сургалтуудыг мэргэжлийн өндөр түвшинд явуулж ирсэн туршлагатай. Мөн Энэтхэг улсын нэр хүндтэй Бангалорын Их Сургуулийн монгол дахь салбарыг албан ёсны эрхтэйгээр амжилттай нээж, үйл ажиллагааг явуулж байна. Боловсролын салбар дахь энэхүү олон жилийн туршлага дээрээ суурилан Амжилт Кибер Академи нь суралцагч нарынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн нарийвчилсан чанартай гарын авлага, хөтөлбөрийг боловсруулан өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглах болно.

3. Орчин, лаборатори: Сургалтын таатай орчин, рендер фарм, тестлэх сервер, үйлдлийн систем, тоног төхөөрөмж бүгд байгаа. Хамгийн том нь манайд байна. Сургалтын таатай орчин маш чухал.

4. Амжилт 2.0 сургалтын программ: Сургалтын бүх асуудлыг онлайнаар шийдэх нөхцлөөр хангагдсан программ нь Амжилт Кибер сургуулийн бусдаас ялгарах давуу тал юм. Амжилт 2.0 хэмээх энэхүү сургалтын систем нь дараах боломжуудыг суралцагчдад олгоно. Хичээлээ нөхөж болон үрүүлж үзэх, онлайнаар даалгавар авах, багш нартайгаа харилцах, шалгалтаа өгөх гээд сургалтын бүх үйл явцыг онлайнаар шийдэх боломжтой.
Бид энэ давуу талаа ашиглан уламжлалт танхимын сургалтын хязгаарыг даван гарч, ямар ч нөхцөлд боловсрол мэдлэгийг өөрсдийн хүссэн нөхцлөөр олж авах боломжийг залуу үеийнхэнд олгож байгаа юм. Шинэ санаачилга, инновац нь манай сургуулийн болон суралцагчдын үндсэн суурь элемент байх юм. Бид элсэгчдээ мэдээллийн технологид сургахаас гадна ирээдүйд энэ мэргэжлээрээ ажиллаж, өөрсдийгээ хөгжүүлж сорих боломжоор бүрэн хангах юм. Ирээдүйд бид IT салбарын хөгжлөөс араас нь биш түрүүлж алхах болно.

© 2020 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК