Энэтхэг, Хятад, Англи улсуудын нэмэлт хөтөлбөрөөр суралцана

Програм хангамж, 3D анимэншээр салбартаа тэргүүлэгч “Том Амжилт” ХХК-ийн охин компани болох мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Амжилт кибер сургууль” хөгжлөөрөө тэргүүлэгч их гүрнүүдийн шилдэг боловсролын байгууллагуудтай хамтран дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших боломжийг нийт сурагчдадаа олгодог Монгол Улсын цөөхөн сургуулийн нэг юм.
Бид Энэтхэг улсын “Банглор” институт, БНХАУ-ын “Гуанжу” институт, Англи улсын “Лондон старт ап” институттэй албан ёсоор хамтран ажилладаг бөгөөд эдгээр институтүүдын Олон Улсын жижигт нийцсэн сургалтын хөтөлбөрийг эх орондоо нэвтрүүлж, хоёр дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Ингэснээр “Амжилт кибер сургууль” дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэгч болж чадлаа.
Төгсөгчдөдөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат, дипломыг олгодог тул манайд суралцаж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд дотоодын болон гаднын томоохон компаниудад ажиллаж, ур чадвараараа гайхагдаж чаддагыг дуулгахад таатай байна.

БАНГЛОР ИТСТИТУТЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Уг хөтөлбөрт хамрагдсанаар програмчлалын анхан, дунд, гүнзгийрүүлсэн шатны мэдлэгийг системтэйгээр олж авах болно. Үр дүнд нь технологийн зуунд мэргэжилтнүүдэд тавигдаж буй голлох ур чадварууд болох бүх төрлийн програм бичих, вебсайт, апликэйшн хийх, 3D анимэйнийг хийхэд суралцаж, чадварлаг мэргэжилтэн болж төгсөнө.

ГУАНЖУ ИНСТИТУТЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
“Амжилт кибер сургууль”-ийн хөрөнгө оруулагч “Эхлэл” компани БНХАУ-ын Гуанжу институттэй хамран ажиллаг. Хамтын ажиллагааны хүрээнд тус институтийн маркетинг, менежментийн сургалтыг албан ёсны эрхтэйгээр өөрийн сурагчдад заадаг.
Дэлхий дээр шалгарсан маркетинг, менежментийн онолын хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг тэргүүлэгч томоохон компаниудын маркетингийн үйл ажиллагаа, арга технологитой хослуулан заадаг. Ингэхдээ онол, практикийн мэдлэгийг Монгол Улсын зах зээл, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн хэрэгжүүлэх тал дээр судалгаа, туршилтаар нарийвчлан хичээлийг ордог тул бидний бэлтгэсэн мэргэжилтэн хамгийн үнэ цэнтэй боловсон хүчин болдог.

“ЛОНДОН СТАРТ АП” ИНСТИТУТЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
2020 оноос эхлэн бид сургалтын хөтөлбөрөө баяжуулж, дэлхийд гарааны бизнесийн хөгжүүлэлтээрээ тэргүүлэгч Англи улсын “Лондон старт ап” институтийн сургалтыг албан ёсоор эх орондоо зааж эхлээд байна.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн шинэ санааг хэрхэн гарааны бизнес болгох, түүнийг хэрхэн хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах, бизнесийн орчинд яаж амжилттай ажиллах талаарх дэлхийн шилдэг туршлагыг онолтой хослуулан олж авах болно. Сургалтын явцад багш сурагчид хамтран жижиг төсөл дээр ажиллаж, суралцах явцдаа тухайн бизнес моделийн хөгжүүлэлтийг хамтран хийх тул сурагчдын ур чадвар, туршлага нэгэн зэрэг хөгждөг.
Дэлхийд данстай шилдэг мэргэжилтнүүд боломжоо амжилт болгохын тулд боловсролдоо хөрөнгө оруулдаг. “Амжилт кибер сургууль” хамгийн зөв сонголт байх болно.

© 2020 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК