ЗУНЫ СЮРПРИЗ

Амжилт кибер сургуулиас сурагчдынхаа идэвх санаачлагыг нэмэгдүүлэх үүднээс үе шаттайгаар олон арга хэмжээг зохион байгуулж ирсний хүрээнд энэ удаад сургуулийн захирал Ж. Шижирийн санаачлагаар ээлжит нэгэн сюрпризыг задлан энэ зун хамгийн их амжилт гаргасан 10 сурагчийг шагнаж урамшуулахаар боллоо. Тухайн сурагч нь энэ зун юу хийж ямар амжилт гаргасанаа тэмдэглэл хөтлөн харуулах ба сургуулийн захиргааны зүгээс уншиж танилцсаны үр дүнд хамгийн шилдэг гэсэн 10 сурагчид Ж.Шижир захирал хувийн зүгээс notebook, ухаалаг гар утас, тавлет, wacom зэрэг бэлгүүдээс шагнаж урамшуулах болно. Уралдаан энэ зуны хугацаанд явагдах бөгөөд АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛИЙН бүх сурагчид оролцох бүрэн боломжтой. Сурагч нь өөрийн эрдэм мэдлэгийг сайжруулснаас гадна нийгмийн ажил, олон нийтийн соёл спортын арга хэмжээнд амжилт үзүүлсэн байж болно. Хэр их амжилтад хүрж хэр чадварлаг өөрийгөө бүтээнэ тэр хүүхэд шагналын эзэн болох болно.
Амжилт гэдэг амандаа багтсанаа ярьдаг хүний өмнө биш алхам алхмаар урагшилж буй хүний өмнө гарч ирдэг гэдгийг санаарай. Өнөөдөр маргаашаасаа илүү, маргааш нь нөгөөдрөөсөө илүү өөрийгөө бүтээцгээе.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК