ДАДЛАГЫН_СУРАГЧ_ХӨТӨЛБӨР

Мэдлэгийг хуримтлуулах биш бусдад түгээж, ашиглаж байж л мэдлэгийн үнэ цэнэ гарч ирдэг гэдэг. Манай улсын ЕБС-иудын хувьд сургууль дээр үзсэн мэдлэгээ практик дээр туршин үзэж, өөрийгөө сорино гэдэг бараг байхгүй зүйл. Тэгвэл Манай Амжилт кибер сургуулиас энэхүү боловсролын салбарт тогтсон толтолцоог эвдэн ЕБС-д сурч байхдаа дадлага хийн өөрийгөө сорьж үзэх боломж бололцоог сурагчиддаа олгож байна.
Том Амжилт компани охин компаниудад өөрийнхөө ирээдүйд эзэмшихийг хүсч буй мэргэжлээр дадлагажих боломж нь сурагч бүрийн өмнө нээлттэй. Том Амжилт компанийн охин компаниуд нь мэдээллийн технологи, програм хангамж, график дизайн, мультимедиа, контент бүтээх, сошиал маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул ганц дан мэргэжлийн ур чадвараас гадна бусад ур чадваруудыг ч өөртөө хуримтлуулах боломжтой юм.
🏢 Дадлага хийх компаниуд 🏢
👨‍💻 Амжилт дотком – HRX, Bagsh.mn, Amjil 3.0, Odosury зэрэг төслүүдийн програм хангамж, хөгжүүлэлт, контент бүтээх, сошиал маркетинг чиглэлээр дадлага хийх боломжтой.
👨‍💻 Амжилт академи – Веб сайт, утасны аппликейшн хөгжүүлэлт дадлага хийх боломжтой.
👨‍💻 Зуузуугийн найзууд – 3d aнимейшн бүтээх, контент бүтээх, график дизайн гаргах, сошиал маркетинг хийх чиглэлээр дадлага хийх боломжтой.
👨‍💻 Амжилт контент – Шторк, нэвтрүүлэг, хэвлэлийн эх бэлтгэл зэрэг контент бүтээх веб сайт удирдах чиглэлээр дадлага хийх боломжтой.
👨‍💻 Энэтхэгийн их сургууль – Контент бүтээх сошиал маркетингийн чиглэлээр дадлага хийх боломжтой.
👨‍💻 Лондон старт ап – Гарааны бизнесийн сургалт, сошиал маркетингийн чиглэлээр дадлага хийх боломжтой
👨‍💻 Амжилт news – Нийтлэл, мэдээ бэлтгэх, веб сайт удирдах, хэрэглэгч нартай харилцах зөвлөгөө өгөх, ярианы болон бичгийн ур чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр дадлага хийх боломжтой.
👨‍💻 Амжилт шоп – Сошиал маркетинг, онлайн худалдааны чиглэлээр дадлага хийх боломжтой.
❗ Дадлага хийхэд тавигдах шаардлага ❗
✅ Эцэг эхийн зөвшөөрөл – Дадлага хийх сурагч нь албан ёсоор дадлага хийх болсон талаараа эцэг эх, гэр бүлийнхэндээ танилцуулсан асран халамжлагчийн гарын үсэг бүхий зөвшөөрлийн бичигтэй байна.
✅ Зөвхөн амжилт кибер сургуулийн 10-12 дугаар ангийн сурагч байна.
✅ Тухайн дадлага хийх чиглэлээр мэргэжлийн хичээлд хамрагдсан, тодорхой хэмжээнд судалсан байна.
✅ Дадлагын хугацаанд тогтоосон хугацаанд хувиарласан үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн байх.
✅ Дадлагын үйл явц тайлан бичсэн байх
✅ Дадлагыг хичээлийн бусад цаг хийхээр дадлага удирдагчтайгаа тохиролцсон дадлагын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй байна.
✅ Дадлагын бусад заалт, үйл явцын талаар дадлага хийх талаар эцэг эхтэй байгуулах гэрээн дээр дэлгэрэнгүй тусгах болно.
⏰ Дадлага хийх хугацаа хамрах хүрээ
Дадлагыг 2021-2020 оны хичээлийн жилд Амжилт кибер сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид 7-14 хоногийн хугацаатайгаар тодорхой хуваарийн дагуу 1 удаа хамрагдана.
📱 Бүртгүүлэх, лавлах утас :8077-6060, 8073-6060
📍Байршил: Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам дагуу “Амжилт кибер сургууль”

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК