CODE_CAMP_ХӨТӨЛБӨР

Ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ нь 2021-2022 оны хичээлийн жилийн ээлжит нэгэн SURPRISE-аа сурагчид болон шинээр элсэгч нартаа барьж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар сурагч нь хичээлийн жилийн ээлжит амралтын өдрүүдэд Цонжинболдогт байрлах REFRESH амралтын газарт байрлан 24 цагийн вакум сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломж бололцоог олгож байна. Хотын агаарын бохирдол, дуу чимээнээс хол цэвэр агаарт ангийнхан болон багш нартайгаа цагийг хөгжилтэй сонирхолтой өнгөрүүлэнгээ өөрийнхөө мэдлэг чадварыг хөгжүүлэх боломжийг зөвхөн манай сургууль олгож байна.
Code camp хөтөлбөрт хамрагдсанаар дараах боломжууд таны өмнө бүрдэх болно.
✅ Хичээлийн хоцрогдлоо арилгах болон өөрийнхөө мэдлэгийг илүү ихээр хөгжүүлэх боломжтой
✅ Хотын утаанаас хол цэвэр агаар суралцсанаар өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах боломжтой
✅ Сурагчийн амралтыг хамгийн зөв зохистойгоор өнгөрүүлэн хөгжилтэй, сонирхолтой дурсамж дүүрэн цаг хугацааг өнгөрүүлэх боломжтой.
✅ Сурагчийн хоолны зардлаас бусад зардлыг сургуулийн зүгээс дааж байгаа тул хамгийн хямд зардлаар амрах боломжтой.
✅ Мэргэжлийн багш нарын заавар зөвлөгөөгөөр төслүүдийг бие даан гүйцэтгэх, практик дадал суух боломжтой.
⏰ Хамрах хүрээ ⏰
Амжилт кибер сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид
🚩 Үндсэн зорилго 🚩
Сургалтын хөтөлбөрийг, материаллаг баазтай хослуулан сурагчдын танин мэдэх, сурч хөгжих хүсэл эрмэлзлийг дэмжин сурлагын чанарыг нэмэгдүүлж хувийн хүний чадваруудыг нь хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
📱 Бүртгүүлэх, лавлах утас :8077-6060, 8073-6060
📍Байршил: Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам дагуу “Амжилт кибер сургууль”

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК