АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ

Амжилт кибер сургууль нь үүсгэн байгуулагдаад 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа шинээр гарч ирж байгаа сургууль боловч түүний босгох суурь 12 жилийн түүхтэй. Анх 2007 онд МУИС-ыг математикийн багш мэргэжлээр төгссөн 21 настай залуу өөрийн гарааны бизнесийг эхлүүлж amjilt.com нэртэй мэдээ мэдээллийн сайтыг үүсгэн байгуулснаар Монголын мэдээллийн технологийн анхдагчийн нэг болсон юм.
Тухай цаг үе бол мэдээллийн технологийн хэрэглээ ойлголт нь өнөөгийнхөөс хэд дахин бага гар утастай хүн ч цөөхөн байсан юм. Цаг үеэсээ түрүүлж ирээдүйг харсан түүний шийдвэр нь Монголын мэдээллийн технологийн салбарт анхны гэж хэлж болох маш олон зүйлийг бүтээсэн байдаг. Монголын анхны мэдээлэл технологийн академи болох АМЖИЛТ АКАДЕМИ, анхны 3d анимейшн болох МОРА хүүхэлдэйн кино, анхны онлайн худалдааны АМЖИЛТ ШОП болон анхны боловсролын системүүд болох bagsh.mn, Амжилт 2.0 систем гээд түүний мэдээллийн технологийн болон боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт их.
Боловсролын салбар оруулсан бас нэгэн томоохон чухал хөрөнгө оруулалт Энэтхэгийн их сургууль болон Амжилт кибер сургуулиуд юм. Өнөө үед гадаад хэлгүй л бол сайн ажилд орох амжилтанд хүрэхэд хэцүү болсон тэгвэл ирээдүйд Мэдээллийн технологийн мэдлэггүй бол зах зээлийн өрсөлдөөнд тэмцэж үлдэхэд хэцүү байх болно. Тэрээр энэхүү нөхцөл байдал ирээдүйн Монгол улсын иргэдээ бэлдэхийг зорьсон. Одоо үед Мэдээллийн технологиор хамгийн чанартай боловсон хүчинг бэлтгэж байгаа Энэтхэг улсын тэргүүлэгч Банглорын их сургуулийн хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлснээр дэлхийн мэдлэгийг Монголдоо эзэмшин олон улсын диплом, сертификаттай төгсөх боломжийг олгож өгсөн. Энэхүү боломжийг зөвхөн Энэтхэгийн их сургуульд олгохоос гадна АМЖИЛТ кибер бүрэн дунд сургуульд ч эзэмших боломжтой болсон.
Өнөөгийн Амжилт кибер сургууль нь Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч болохын хүрээнд сургалтын чанар, материаллаг бааз, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэн бодох чадварыг дэлхийн жишигт нийцүүлэн ажиллаж байна. Мөн сурагчийн чөлөөт цагаар суралцах боломж бололцоог олгох үүднээс ODOSURY онлайн сургалтын аппликейшний насан туршийн үнэгүй ашиглах эрхийг өгч өөрийгөө хөгжүүлэх мэдлэгээ тэлэх боломжийг олгож байна. Цар тахлын үед манай програмистуудын бүтээсэн АМЖИЛТ 2.0 системийг сургалтандаа ашиглаж эхэлснээр сурагч бүрт мэдлэгийг цаг алдалгүй хүргэж байна. Мөн сурагчдын танин мэдэх чин хүсэл, нийгмийн идэвх санаачлагыг дэмжих үүднээс програм хангамж, график дизайны тэмцээн уралдаануудыг байнга зохион байгуулан ажилладаг.
Бид цаашид сурагчдыгаа улам чадваржуулахын тулд ГАРААНЫ БИЗНЕС-ийн сургалт, гарааны бизнес хөрөнгө оруулалтын төв, 24 цагийн сургалттай боардинг сургууль гээд маш олон гэнэтийн бэлгүүдийг сурагчдынхаа гарт тун удахгүй хүлээлгэн өгөхөөр тасралтгүй хичээж ажиллаж байна.
Бусдаас түрүүлж амжилтанд хүрэхийн хамгийн том арга барил нь бусдаас түрүүлж мэдлэг туршлагыг өөртөө хуримтлуулах. Бид энэ боломжийг сурагч бүрт олгох болно.
Туршлагатай мэдлэгтэй төгсөгч гэдэг бол тухайн сургуулийн хамгийн том нэр төрийн баталгаа байдаг. Бид энэхүү нэр хүндийг улам өөд өргөн ойрын 10 жилийн дотор Монголын байтугай Азийн шилдэг 10 топ сургуулийн нэг болохын тулд өдөр бүр хичээн ажиллаж байна.
Биднийг дэмжиж байвал #АМЖИЛТ гэж коммент үлдээгээрэй.
Ирээдүйн иргэдийг бид бүтээнэ. АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК