АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬД ТАНЫ ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАРУУД

ЕБС-ийн баяжуулсан хөтөлбөр
БСШУЯ-аас гаргасан ЕБС-ийн жишиг хөтөлбөрийг өөрийн сургуулийн онцлог болон хамтарсан хөтөлбөрүүдтэй уялдуулан сайжруулж Монгол хүний оюун ухаан, сэтгэн бодох чадварт тохирсон сургалтын хөтөлбөрөөр эзэмших цогц мэдлэг.
💡Програм хангамжийн мэдлэг, ур чадвар
Амжилт кибер сургууль Энэтхэг улсын Банглор хотын CRM академийн Програм хангамжийн хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэн ОЛОН улсын сертификат авах мэдлэгийг эзэмших болно. Сурагчийн авсан сертификат нь их дээд сургуулийн дипломтой дүйцэх боловсролын батламж болон Олон улсад хүчин төгөлдөр ашиглагдах болно.
💡График дизайны ур чадвар, мэдлэг
Олон улсад эрчийг авч байгаа мультимедиа контент бүтээхтэй холбоотой хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг photoshop, indesign, after effect зэрэг программуудыг мэргэжлийн графикчийн төвшинд эзэмших бөгөөд 3d загвар анимейшн бүтээх, загвар интерьер гаргах талаар мэдлэг чадваруудыг эзэмшинэ.
💡Англи, хятад хэл
Тухайн сурагч нь бага ангиасаа эхлэн Англи, Хятад хэлнүүдийг мэргэжлийн төвшинд үзэж судлах ба төгсөх ангидаа Олон улсын IELTS, TOPIK, HSK зэрэг хэлний төвшин тогтоох шалгалтад оролцон цаашид Гадаадын их дээд сургуулиудад суралцах тэтгэлэг авах боломжтой.
💡Математикийн гүнзгийрүүлсэн төвшний мэдлэг
Математикийн шинжлэх ухаан нь Мэдээллийн технологийн Шинжлэх ухааны гол цөм нь бөгөөд сурагчдаа Мэдээллийн технологийн мэдлэгийг илүү үр дүнтэй олгох үүднээс Математикийн мэдлэгийг гүнзгийрүүлсэн төвшинд зааж байна.
💡Харилцааны ур чадвар
Сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх үүднээс илтгэх урлаг, мэтгэлцээний хөтөлбөрийг хэрэгжүүлж энгийн харилцаанаас олон нийтийн өмнө өөртөө итгэлтэйгээр илтгэл тавих үзэл бодлоо илэрхийлэх чадвартай болгоно.
💡Бие хамгаалах, өөрийгөө удирдах чадвар
Амжилт кибер сургууль нь сурагчдынхаа эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх тэсвэр хатуужил суулгах үүднээс Таеквондогийн клубийг хичээллүүлэн сурагчдаа бүгдийг нь хамруулаад байна. Таеквондо нь бие хамгаалах урлаг гэхээс гадна тэвчээр бясалгал өөр өөртэйгөө тэмцэх ялан дийлэх зан чанарыг сурагчдад суулгаж өгөх бөгөөд ингэснээр ирээдүйд өөрийгөө хөгжүүлэх өөр өөрийгөө ялан дийлж ажилтанд хүрэх түлхэц болох болно.
💡Сэтгэн бодох чадвар нэмэгдүүлнэ.
Програм хангамж, график дизайны мэдлэг нь сэтгэн бодох, төсөөлөх чадваргүйгээр бол амжилтыг 100 хувь бүтээж чадахгүй. Хэн нэгнээс илүү програм, хэн нэгний гаргасан загвараас илүү сонирхолтой бүтээлийг урлаж байж амжилтыг бүтээдэг. Манай сургууль сурагчдынхаа сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлэх үүднээс шатар, даам, IQ клуб болон урлагийн клубийг хичээллүүлж байна.
💡Цагийн менежмент
Сургууль нь сурагчдын чөлөөт цаг болон өөрийгөө хөгжүүлэх нарийн цагийн хуваарьтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сурагч нь сургууль дээр байрлах хугацаанд цагийн менежментийг хэвшил болгосноор ирээдүйд хувийн амьдралдаа хэрэгжүүлэх нэгэн дадлыг бий болгох болно.
💡Амьдралын зөв хэвшил
Дийлэнх хөгжиж буй орнуудын хувьд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг асуудал нь улам залуужиж нийгмийн хүрээнд тулгамдсан асуудлын нэг болдог. Нэгэнт тогтсон буруу хэвшлийг засна гэдэг хамгийн хэцүү ажлуудын нэг байдаг. Бид сурагчдаа багаас нь зөв хэвшлийг эзэмшүүлснээр ирээдүйд эрүүл мэнд бие бялдрын хувьд өв тэгш хүмүүжилтэй ирээдүйн мэдлэгийг эзэмшсэн чадварлаг боловсон хүчин болгон төлөвшүүлнэ.
💡Гарааны бизнесийн цогц мэдлэг
Ихэнх хүмүүсийн хувьд Их дээд сургуулиа төгсөж байж л гарааны бизнес эсвэл найдвартай ажилд орно гэсэн бодолтой байдаг. Манай сургуулийн хувьд энэхүү тогтсон тогтолцоог халж сурагч нартаа гарааны бизнесийн мэдлэгийг олгох болгох болно. Хууль эрх зүй, Санхүү, Маркетинг менежмент, Удирдлагын арга барилын чадваруудыг зөвхөн манай сургуульд л эзэмших боломжтой.
💡Практик ур чадвар
Ихэнх сургуулиа төгсөж буй төгсөгч нарын хувьд гарч ирдэг нэгэн асуудал нь ажлын туршлага юм. Манай сургууль ТОМ АМЖИЛТ ХХК-ын охин компаниудтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд сурагч нартаа дадлага хийх боломж бололцоог бүрдүүлж өгсөн. Сурагч нь өөрийн сургууль дээрээ олж авсан онолын мэдлэгээ Практик дээр туршин дадлага удирдагч нараасаа мэргэжлийн зөвлөгөөг авч өөрийгөө улам хөгжүүлэх боломжтой. Мөн сурагч нь өөрийн хийсэн ажлыг үнэлүүлэн цалин авах боломжтой.
💡НЭМЭЛТ ЧАДВАРУУД
Манай сургуулийн сурагч бүр нь ODOSURY онлайн сургалтын платформын хэрэглэгч болдог бөгөөд тухай платформд орсон бүх хичээлүүдийг хувиараа бие даан суралцах боломжтой байдаг. Сурагч нь бие даан суралцах чадвараа хөгжүүлснээр цаашид тэнхимийн сургалтаас ч илүүгээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой болдог.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК