Би сайн бизнесмен ч муу эцэг … бололтой

Би өөрийгөө мөрөөдлөө биелүүлсэн хүн гэж үздэг байлаа. 18 насандаа машин угаагчаас эхэлсэн анхны ажил минь өнөөдөр томоохон компанийн захирлын албанд очих өндөрлөгт хүртлээ өдөр болгон хөдөлмөрлөсөн. Энэхүү өндөрлөгт хүрэхийн тулд би гэр бүлийнхэнтэйгээ цагаа олигтой өнгөрүүлдэггүй. Хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөс ч очсон нь цөөхөн байх. Бүх асуудлыг л хайртай хань минь зохицуулдаг байсан даа. Хажуудах ханиа алдана гэдэг тэнгэр хөмөрч, бүх зүйл утгагүй, өнгөрсөн хугацаанд хийж байсан зүйлс минь учир утгагүй санагдаж юу ч хийхээ үл мэддэг юм байна лээ. Ёстой хүсэх юм биш. Өдөр болгон ажил дээр хонож ажиллаж байгаагаа би тэднийхээ төлөө хийж байгаа хамгийн том анхаарал халамж гэж боддог байж. Өхөөрдөм жаахан үрийнхээ гараас анх барьсан мөчөөс л аав нь чинийхээ төлөө бүхнийг хийнэ гэж амласан атлаа өнөөдөр бодоход хамгийн чухал зүйлийг түүндээ өгөөгүй байж. Энэ бол алдаж болохгүй сайхан дурсамжууд. Төрсөн өдөр, анх хөл тэмцэн алхсан мөч, Ааваа хайртай шүү гэж хэлэх анхны үг энэ бүгдийг би утасны цаанаас л харж байсан даа өнөөдөр би өөрийгөө буруутгаж байна. Ажил ажил гэж явсаар амьдрал дээрх хамгийн үнэ цэнэтэй зүйлээ өөрөөсөө би холдуулсан байж. Эхнэрийн минь байхгүй орон зай нэг л хөндий өглөө болгон хүүтэйгээ ярих гэдэг миний хувьд хамгийн том асуудлын нэг. Ганц 2 өгүүлбэр сольсон болоод л өнгөрнө. Бид 2-ын хоорондох энэ хавцлыг холбогч гүүр нь эхнэр минь л байж дээ. Хорвоо ертөнцөд хамгийн хайртай хүнтэйгээ холбогдоход ийм хэцүү болчих гэж. Би яах ёстой вэ өөрөөсөө өдөр болгон асууна, ангийн багшаас нь өдөр болгон гомдлын үг ирнэ, ажилдаа төвлөрөхөд ч хэцүү болж ар араас асуудлууд ундарна. Би яах ёстой вэ? Бодож үзсэний эцэст АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬД хүүхдээ сургахаар боллоо. Өдөр бүр ажилтай байдаг надад утсаараа хүүхдийнхээ сурлага хөдөлмөрт анхаарал тавих боломж гарч ирнэ гэдэг мөрөн дээрх нэг хүнд ачааг минь аваад хаячих шиг л болов. Нэгэн өдөр ангийн багшаас нь миний утсанд мессеж ирэв. За нөгөө золиг дахиад хэрэг тарьж гэж бодтол харин ашгүй Эцэг эхийн нэг өдөр болж хүүхдүүдтэйгээ хамт зугаалгад явна гэсэн байв. Уул нь зар нь бүр сарын өмнө хэлсэн байдаг байгаа энэ тухай хүү минь надад нэг ч үг дуугараагүй би ч уурлах гайхах 2 зэрэгцэн хамаг ажлаа зохицуулан хүүтэйгээ хамт байх энэ боломжийг яасан ч алдаж болохгүй, өмнө гаргасан алдаагаа дахин гаргахгүй гэж бодон тухайн өдөр нь хүүгээ дагуулан яваад очлоо. Өдөрлөг ч сайхан болж хүүхдүүд эцэг эхтэйгээ хөөрөлдөн инээлдэж зургаа даруулж байхад хүү бид 2 тэдэнд атаархсан аястай ширтэн зогсоно. Ээждээ үнсүүлээд эрхэлж байгаа нэг хүүг хараад хүү минь нулимсаа барьж ядан зогсоно. Би ч юу хийхээр мэдэхгүй байхад Эцэг хүүгийн тэмцээн болох гэж байна гэдэг байгаа би хүүгээ авч очоод тэмцээнд бүртгүүлэн оролцохоор хүү минь дургүй байсан ч би ятгасаар байгаад оролцлоо. Нэг хөлөө хамт боогоод 200 м уралдах байв. Уралдаан ч эхлэв эхэнд эвээ олохгүй байсан бид 2 хэсэг хугацааны дараа гайгүй эвээ олж нэг нэгээр нь түрүүлж эхлэв. Шагналт байранд арай шалгараагүй ч барианд орсны дараа хүү рүүгээ харахад “ААВАА ХОЁУЛАА БАРАГ ТҮРҮҮЛЛЭЭ, ААВАА ДАХИАД ХОЁУЛАА ӨӨР ТЭМЦЭЭНД ОРЫ” гэдэг байгаа. Яг энэ мөчид хамгийн анх жаахан гараас нь атгаж ААВ НЬ ЧИНИЙ ТӨЛӨӨ БҮХНИЙГ ХИЙНЭ гэж байсан тэрхэн мөч санаанд минь орж өөрийн эрхгүй л хүүгээ тэврэн УЙЛСЫМДАА. Энэ үеэс хойш алхам алхмаар бидний харилцаа улам дотносож амралтын өдрүүдээр хүүтэйгээ хамт ууланд алхдаг болов. Аялал зугаалга гэгч нь гэр бүлийн хамгийн сайхан мөчүүдийн нэг бололтой. Хүүтэйгээ сургууль, ангийн найзууд, үерхдэг охиных нь талаар хүртэл ярина. Анх удаа л хүүгээ ААВ ШИГ БИЗНЕСМЕН болно гэж хэлэхийг нь сонсоод үнэхээр их баярлав. Хүү бид 2-ын харилцаа ч өдөр бүр алхам алхмаар сайжирсаар байна даа. Би сайн бизнесмен ч муу эцэг байснаа зассан бололтой

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК