Хэрхэн эерэг аргаар хүүхдээ төлөвшүүлэх тухай 9 зөвлөгөө

Эцэг эхчүүдийн гол үүрэг нь хүүхдээ зөв төлөвшүүлэх явдал бөгөөд энэ явцад тэвчээргүйгээсээ сөрөг яриа гаргах, хүүхэд рүүгээ хашгирах зэргээр эцэг эх хүүхэд хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх хандлагуудыг багагүй гаргах талтай байдаг.
Эцэг эхчүүдийн гол үүрэг нь хүүхдээ зөв төлөвшүүлэх явдал бөгөөд энэ явцад тэвчээргүйгээсээ сөрөг яриа гаргах, хүүхэд рүүгээ хашгирах зэргээр эцэг эх хүүхэд хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх хандлагуудыг багагүй гаргах талтай байдаг.
Энэ талаар буюу хэрхэн хүүхдээ зөв аргаар төлөвшүүлэх талаар туршлагатай хүмүүсийн зөвлөгөө, мэдээллүүдийг интернетээс олсоноо нэгтгэн хүүхдэдээ хэрэгтэй үед нь урам зориг өгөх замаар хэрхэн төлөвшүүлэх тухай 12 зөвлөгөө бэлтгэлээ.
1. Хоосон магтахаас зайлсхийх.
Тухайн хийсэн зүйлийг нь магтахаас илүү тэдний оролдлогыг нь дэмжсэн урамшуулсан үг хэлж байвал зүгээр. “Номоо сайн уншиж байна” гэхийн оронд “Чи энэ номыг их удаан уншиж байна, энэ номонд чиний мэдэхгүй үгүүд их байсан ч бууж өгөөгүй чинь сайн байна” гэх нь илүү зөв арга байна.
“Ямар гоё зураа вэ, мундаг зураач болох нь дээ” гэж хэлэхийн оронд хүүхдээ яг юу зурсныг нь сайн хараад “Энэ хэсэгт цэнхэр өнгийг их ашиглажээ, энэ хэсэгт ногоон өнгийг их ашигласан байна, энэ талаараа аавдаа/ээждээ хэлээч” гэх байдлаар хандах хэрэгтэй.
2. Аль болох тодорхой байх.
Хүүхдийнхээ юу хийснийг нь хараад зүгээр л “Сайн болжээ” гэхийн оронд бодитоор харж тэдний хийсэн зүйлд ямар үнэ цэнэ байгааг тэдэнд олж харахад нь туслах хэрэгтэй. Хэрэв хүүхэд шалан дээгүүр тоглоомон машинуудаа хөглүүлсэн байвал аль болох эерэг байдлаар: “Одоо чиний хийх ёстой зүйл бол машинуудаа тоглоомынхоо сав хүртэл жолоодон байрлуулах хэрэгтэй, надад яаж тийш нь байрлуулахаа үзүүлдээ” гэх байдлаар хэлэх хэрэгтэй.
3. Найзуудтай нь болон хамаатны хүүхэдтэйгээ харьцуулахгүй байх.
Магадгүй хүүхдэдээ гэрийн даалгавраа хийсэнд нь баярлан “Аз болж чи гэрийн даалгавраа сайн хийж байна ядаж л ахын чинь даалгаврыг хийлгэдэгтэй адил чамд аашлах хэрэггүй юм” гэх байдлаар хэлээд ч хэрэггүй. Зүгээр л “Ээж нь хүүгээ гэртээ ирээд гэрийн даалгавраа хэлүүлэлүй хийдэгт чинь баярладаг” гэж хэлэх хэрэгтэй.
4. Талархан урам өгөх.
Бүх хүүхдэд дэмжлэг, халамж хэрэгтэй. Хүүхдийнхээ хийж буй зүйлүүдэд нь урам өгөх зүйл хэлж байхаа битгий мартаарай.
“Ээж нь хүүгээ хэлүүлэлгүйгээр өөрөө шүдээ угааж байгаад нь баярлаж байгаа шүү”.
“Миний охин дүүдээ гутлаа өмсөхөд нь тусласны ачаар л бид илүү хурдан гэрээсээ гарч чадлаа. Аав нь охиноо дүүдээ гутлаа өмсөхөд нь тусласанд их баярлаж байнаа”.
“Миний хүү ээждээ дэлгүүрт хүнсээ цуглуулахад тусласанд баярлалаа, ээж нь чамтай хамт дэлгүүр явах дуртай”.
Гол нь хүүхдэдээ тэр амжилт гаргасан эсэхээс үл хамааран эцэг эхийн хувьд чухал хүн юм шүү гэдгийг мэдрүүлж байх хэрэгтэй.
5. Хүүхдээ зөв сэдэлжүүлэх.
Хүүхдийнхээ туслалцааг авахдаа “Аяга тавгаа угаачих” гэж хэлэхэд ихэнх тохиолдолд магадгүй “Яг одоо юу?” гэх хариулт авах байх. Түүний оронд “Хэн ээждээ хэдхэн минут туслагч нь болох вэ?” гээд асуувал магадгүй бүгд гүйгээд ирэх байх.
Үүнийг хий гэж захиргаадхаас илүү “Чи бол маш тусч хүн шүү” гэх байдлаар хандвал илүү үр дүнтэй байна.
Хүүхдийнхээ зан байдал ямар мэдрэмж төрүүлж байгааг илэрхийлэх.
Хүүхэд том болоод ухаан суугаад ойр хүмүүсийнхээ мэдрэмжийг илүү ойлгодог болоод ирэхээр нь: “Миний юу гэж хэлж байгааг сонсохгүй байх чинь ээжид нь их хэцүү байдаг” гэх байдлаар илэрхийлбэл илүү нөлөө үзүүлэх болно.
Энэ нь хүүхдэдээ тэдний гаргаж буй аливаа үйлдэл нь бусдад хэрхэн нөлөөлж байгааг мэддэг болоход нь тустай бөгөөд тэд бусдыг илүү сайн ойлгодог болгоно.
6. Том зургаар нь ойлгуулах.
Зарим хөдөлгөөнтэй хүүхдүүд гэрийн тавилга дээгүүр үсэрч харайх, зарим тавилгуудыг тогших, дээр нь зурах зэрэг үйлдлүүд хийх гээд байдаг. Энэ тохиолдолд тэднийг загнах нь тусыг эс олдог бол яагаад бид эд хэрэгслүүдээ сайн ариглах ёстой талаар тайлбарлавал, ингэхдээ хэрэв бид тавилгаа эвдэрснээс болж солих хэрэгтэй боллоо гэхэд хүүхдэдээ тоглоом авах мөнгөнөөс л хасагдах болно гэдэг талаас нь ойлгуулбал илүү үр дүнтэй.
7. Тэдний зан байдал нь юу гэсэн үг болох талаар тайлбарлах.
Хэрэв хүүхэд тань тоглоомуудаа шидээд байвал ихэнх эцэг эхчүүдийн хувьд магадгүй “Битгий тоглоомоо шидээд бай” л гэх байх. Гэвч энэ нь үр дүнтэй арга биш гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Энэ тохиолдолд “Хэрэв чи тоглоомоо шидээд байвал, ээж нь чамайг тоглоомондоо дургүй болсон юм байна л гэж ойлгогдож байна” гэж хэлэх. Үүнтэй өөр бусад ижил нөхцөл байдалд “Чиний гонгиноод байгааг чинь ээж нь чамайг ядраад байгаа юм байна, бид тоглоомын газраасаа гэртээ харих болжээ л гэж ойлгогдож байна” гэх зэргээр хэлбэл илүү үр дүнтэй байх болно.
8. Хүүхэд өөрийн мэдэрч буй зүйлээ тайлбарлахад нь тэдэнд туслах.
Хэрэв цэцэрлэгийн хүүхэд тань ээж ааваа явуулахгүй уулиад байвал “Ээжийгээ санаад байдгийг ойлгож байна, ээж нь орой эрт ирнэ, найзууд чинь тэнд чамтай тоглох гээд хүлээж байна” гэх байдлаар хэлэх хэрэгтэй. Энд хамгийн гол зүйл нь ээжийгээ санах нь энгийн байдаг зүйл, ээж нь ажлаа тараад үргэлж ирдэг болохоо ойлгуулах явдал юм.
Хэрэв хүүхэд тань хийж буй зүйлээ (жишээ нь: зураг зурах) нь бүтэл муутайгаас сэтгэлээр унаад байвал хүүхдээ тайвшруулан “Хүн болгон алдаа гаргадаг юм, гол нь дахиад оролдоод үзэх хэрэгтэй, одоо түр завсарлаад маргааш дахиад оролдоод үзвэл яасан юм” гэх байдлаар хандах хэрэгтэй.
9. Үгүй гэж шууд хэлэхээс зайлсхийх.
Хэрэв хүүхэд тань нэг л зүйлээ шалаад байвал “Чи одоо үнэхээр Айпадаа хэрэглэхийг хүсээд байна уу? Би чамайг тоглохыг хүсэж байгааг чинь ойлгож байна, гэхдээ одоо бол бид оройн хоолоо идэх хэрэгтэй” гэх байдлаар хэлэх нь зүйтэй.
Энэ хэсэгт гол нь тэдний хүслийг тодотгоод хүүхдээ тухайн ямар нэг зүйлдээ хүрэх нь чухал болохыг ойлгож байгаагаа илэрхийлэх.
Мэдээж шууд ийм байдлаар харилцахад хүүхэд шууд үгэнд ороод эхлэхгүй учраас эцэг эхчүүдийн хувьд тэднийг илүү ойлгож сурахад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК