MY NAME IS SH.AMJILT

Хүмүүс намайг Шижирийн Амжилт гэдэг. Их өвөрмөц нэр шүү. Монгол улсад Амжилт гэдэг нэртэй 9 хүн байдгаас би анхных нь юм байна лээ. Миний аавыг хүн болгон АМЖИЛТЫН ШИЖИР гэдгээр нь сайн мэддэг би аавдаа хайртай бас бахархдаг. Аав минь мундаг бизнесменээс гадна мундаг эцэг хүн байдаг гэж боддог. Өглөө бүр 6 цагт Цэцэрлэгт хүрээлэн орж гүйнэ. Гүйж орж ирчхээд дүү бид 2 той хамт дасгал хийнэ. Ээжийн бэлдэж өгсөн өглөөний цайг уучаад ажилруу алхаад явчихна. Том байгууллагын захирал хүн байж сонин шүү аль болох л алхахыг бодно. Энэ тухай нэг удаа асуухад алхаж байх хугацаанд их олон зүйлийн хариултыг олох боломжтой байдаг гэсэн. Би ч сайн ойлгоогүй ээ.
Өдөр бүр хичээл тарсны аав байнга залгана. Юу хийж байна , юу сурсан гээд. Эхэндээ хэцүү санагддаг байсан ч одоо дассан. Аавдаа өдөр бүрт шинэ зүйл сурснаа гайхуулахын тулд би байнга хичээдэг. Байнга юу ч хийгээгүй гэж хариулж болохгүй биз дээ. Ойрын үед аавын ажил улам ихсээд байгаа. Ээж төрөх дөхчихсөн гэрийн ажил, өглөөний цайг аав бэлдчээд ажилдаа явна. Уул нь захирал хүн байж тоос соруулаад гэж ээж уул нь хэлэх л юм ААВ тэгсэн үгүй болохгүй энэ миний хариуцлага гээд ээжийг оронд нь хэвтүүлэхийн. Ингээд бодохоор бахархмаар шүү. Би аав шигээ халамжтай мундаг хүн болохын тулд өдөр бүр хичээдэг. Учир би чинь айлын том хүүхэд шүү дээ. Үргэлж дүү нараа чи харж хандахгүй бол хэн харж хандахын гэж хэлнэ. Яг л өнөө маргаашгүй явах гэж байгаа хүн шиг. Гэхдээ ингэж хэлэх нь аргагүйн байна лээ. Аав өөрөө айлын том болохоор дүү нараа хэрхэн базахаа сайн мэддэг бололтой. Ах эгч нарыг бол сайхан загнана ш дээ. Тэгснээ байнга ээжтэй арай хэтрүүлчхэв үү гэж ярьна. Дүү нараа базна гэдэг ухаан байдаг байх би ч одоохондоо дургүй хүргэхээр нь дэлсчхээд л байгаа тэгэхгүй бол үгэнд орохгүй байгаа юм чинь. Хааяа бүүр надтай хоёулханаа үлдэнэ гэдгээ мартчихдаг юм шиг л аашлахын яана гээч. Удахгүй дахин нэг цэрэг нэмэгдэхээр хал цэрэг ямар байдгийг үзүүлнэ. Ширүүн гараар хүн болгоноо та нарыг.
Ойрын үед бид их Цонжинболдог руу салхинд гарч байгаа. Тэнд REFRESH гээд амралтад амралтын 2 өдрийг сайхан тоглож өнгөрөөнө. Аав хааяа нэг утсаар хүнтэй ярихыг эс тооцвол бидний амралтад саад болох зүйл юу ч байхгүй. Шинэ цэргийг гарахаар 2 дүүгээ дагуулаад сайхан тоглоно доо.
Би одоо аавынхаа үүсгэн байгуулсан АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛИЙН 3 дугаар ангид сурдаг. Цар тахал гээд сургууль танхимаар орохоо байсан ч АМЖИЛТ 2.0 системээрээ хичээлээ байнга үзэж байгаа. Бусад сургуулийн хүүхдүүд ТЕЛЕ хичээлээр хичээлээ үзэж байгаа боловч багштай ярьж мэдэхгүй зүйлээ тодруулж чадахгүй байгаа болохоор сайн ойлгохгүй байгаа бололтой. Аз болж манай сургуулийн хүүхдүүдэд тийм асуудал гарахгүй юм даа. Энэ мундаг системийг өөр хэний ч биш миний аав бүтээсэн. Тэгээд ч миний нэрээр нэрлэгдсэн байгаа з дээ.
Надад Индра гээд дүү байдаг. Энэтхэгийн их сургууль үүсгэн байгуулагдах үед төрсөн болохоор тэгж нэрлэсэн гэсэн. Аав одоо хүүхдүүддээ үүсгэн байгуулсан сургууль болгоныхоо нэрийг өгөөд байхын бол удахгүй төрөх дүүд минь ЦОНЖИН гэдэг нэр өгөхийн байна л даа. Учир нь дараа жил ЦОНЖИН КИБЕР СУРГУУЛИЙГ нээхийн гэсэн. Тэрнээс өмнө л төрөөсэй.
Өдөр бүр цайны цагаар аавдаа өдрийн хоолыг нь аваачиж өгөхдөө шилэн хаалганы цаана ажиллах мундаг мундаг ах эгч нарыг хараад би хэзээ нэг өдөр тэдний нэг болох болоо гэж боддог. Хүн болгон аавтай минь Шижирээ захиралаа гэж харьцаж байгаа нь үнэхээр сүрдмээр харагддаг. Бусдаас илүү мундаг байж л мундаг хүмүүсийг удирддаг байх даа. Би ч гэсэн аав шигээ мундаг хүн болохын тулд мундаг багш нараасаа өдөр болгон суралцах болно.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК