Анхны төгсөлт

Хүсэл мөрөөдлийнхөө үүдийг нээн Амьдрал гэгч хязгааргүй уудам далайд гарах гэж байгаа хөөрхөн 12 сурагчдаа болон тэдгээрийн гэр бүл төрөл төрөгсдөд энэхүү өдрийн мэндийг хүргье. Амжилт кибер сургууль маань 2019 онд анх үүд хаалгаа нээж анхны элсэгчдээ авч байсан өдгөө 2021 онд анхны төгсөгчдөө ийн амжилттай үдлээ. Хэдийгээр цар тахал гарч хүүхдүүдийн маань сурах их үйлсэд асуудал гарсан боловч АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛИАС тухайн бүр гарц гаргалгааг гарган шийдвэрлэсний үр дүнд бүх сурагчид төгсөх шалгалтаа 90%-с дээш амжилт ,чанартай өгч төгслөө. Удахгүй болох ЭЕШ-аа бүгд амжилттай өгч, хүссэн их дээд сургууль, хүссэн мэргэжилдээ хамрагдана гэдэгт итгэлтэй байна. Амжилт кибер сургуулийн маань 10, 20, 30. 50 жилийн ой болсон ч та нарыгаа бахархал болгон дурсан ярих болно. Анхны төгсөгчид гэдэг бол асар их хариуцлага нэр төрийг өөртөө агуулж байдаг юм шүү. Өнөөдрийн энэ мөчөөс эхлэн АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ гэдэг нэр таны гэрчилгээ, нэгэн түүхийн хэсэг болон бичигдэж алдар нэрээ дуурсгах бүрт АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ таньтай хамт дурьдагдаж дараа дараачийн мянга мянга дүү нарынхаа хүсэл мөрөөдлийн оч нь манлайлагч нь удирдагч нь байгаасай гэж багш нар нь хүсч байна.
Та бүгдийн минь дунд ирээдүйн ерөнхийлөгч, мундаг бизнесмэн, шилдэг программист, алтан гартай эмч гээд салбар бүртээ манлайлагч нь байх амжилтаар овоглосон амжилтанд хүрсэн шилдэг 12 элит шинэ үеийн төлөөллүүд сууж байгаа гэдэгт багш нар, дүү нар, амжилт кибер сургуулийн ажилтан албан хаагчид нь итгэж байгаа шүү. Ингээд эрхэм 12 төгсөгчийнхөө ирээдүйн ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтуудыг ар араас ундрагаа АМЖИЛТЫНХАН ийм байдаг гэдгийг харуулаад өгөөрэй. Баярлалаа

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК