Бид сурагч нартаа ямар ямар боломжуудыг олгодог вэ?

1. ИРЭЭДҮЙН МЭДЛЭГ
Мэдээлэл технологийн эрин зуунд бүх зүйл технологижиж цаг үе өнгөрөх тусам эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа. Таны хүүхэд ирээдүйд мундаг бизнесмен, эмч, багш, тоглоом бүтээгч гээд аль ч салбарт ажиллах сонирхолтой байлаа ч гэсэн хамгийн их хэрэг болох мэргэжил нь мэдээллийн технологийн мэдлэг юм. Хичээлд ашигладаг presentation-ээ гоё бэлддэг багш, байгууллагынхаа санхүүгийн системийг хянадаг бизнесмен, нано технологи дээр суурилсан эмчилгээ хийдэг эмч, виртуал тоглоом бүтээгч суутан гээд таны хүүхдийн ирээдүйд хамгийн их хэрэг болох ирээдүйн мэдлэгийг бид олгоно.
2. ОЛОН УЛСЫН ХЭЛ
Өнөөдөр борооны дараах мөөг шиг л олон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургалтын төв, сургуулиуд үүсгэн байгуулагдаж байгаа боловч мэдээллийн технологийн хичээлдээ уялдуулан заадаг нь зөвхөн манай сургууль.
3. СУРГАЛТЫН ОРЧИН
Сургууль сургалт явуулах ОЛОН УЛСЫН шаардлагыг хангасан анги тэнхим, тоног төхөөрөмжүүдээс бүрдэх ба ТОМ АМЖИЛТ компаний серверийг ашиглан бодит бүтээлүүдийг онлайн орчинд хийх боломжтой.
4. ПРАКТИКТ СУУРИЛСАН МЭДЛЭГ
Манай АМЖИЛТ КИБЕР сургууль ТОМ АМЖИЛТ компаний охин компани болохын хувьд олон жилийн туршлагатай мэргэжлийн багш програм хангамж, график дизайны багш нараар хичээлээ заалгадаг. Хичээлийн үйл явцын 70 орчим хувьд шууд практик дээр заагддаг тулд сурагч нь сургалтын явцад өөрийн хүссэн веб, видео монтажаа хийж гүйцэтгэх 100 хувь боломжтой.
5. АМЖИЛТ 3.0 СИСТЕМ
Сургууль нь тэнхимийн сургалтаас гадна өөрсдийн зохиосон АМЖИЛТ 3.0 системийг үйл ажиллагаандаа ашигладаг. Энэхүү системээр дамжуулан сургууль, сурагч, эцэг эхийн хоорондын харилцан хамаарал үйл ажиллагааг илүү сайжруулж сурагч нарт гэрээсээ суралцах, бие даан суралцах, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ үйл ажиллагаанд хяналт тавих, сургуулийн зүгээс сургалтын үйл ажиллагааг илүү чанартай системтэйгээр явуулах боломж бололцоог олгодог.
6. ODOSURY ЭРХ
АМЖИЛТ 2.0 системээс гадна ODOSURY онлайн сургалтын платформыг бид сурагч нартаа үнэ төлбөргүй ашиглуулдаг. Энэхүү платформоос сурагч өөрт хэрэгтэй нэмэлт мэдлэг мэдээлэл, ур чадваруудыг авахаас гадна онлайн ном сонсон оюундаа хөрөнгө оруулалт хийх боломжтой.
7. НАЙДВАРТАЙ ХАРУУЛ ХАМГААЛАЛТ
Нийгэмд гарч буй гэмт хэргийн шинжтэй элдэв асуудлаас сурагч нарын эрүүл мэнд амь насыг хамгаалахын тулд олон жил үйл ажиллагаа явуулсан мэргэжлийн харуул хамгаалалтын албыг ажиллуулдгаас гадна Олон улсын стандартад нийцсэн сургуулийн автобус нь ХААЛГАНААС ХААЛГАНД үйлчилгээг үзүүлж байна.
8. МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААН
Манай сургуулийн бусад сургуулиас ялгарах нэгэн онцлог нь мэргэжлийн тэмцээн уралдаанууд юм. Сурагч насандаа өөрийнхөө програм хангамжийг бүтээх, бүтээлч сэтгэлгээг дэмжих үүднээс програм хангамж, график дизайны тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд ТОМ АМЖИЛТ компаний сервер мэдээллээ байршуулдаг тул үнэ төлбөргүйгээр өөрийнхөө бодит веб сайт, апп-ыг бүтээх боломжтой.
9. ЕБС-ДАА ДАДЛАГАЖИХ БОЛОМЖ
Ихэнх хүний хувьд дадлагажих гэдгийг их дээд сургуульд сурч байхдаа эсвэл төгсөөд хийх ёстой гэж ойлгодог бид ТОМ АМЖИЛТ компаний охин компаниуд болох АМЖИЛТ ДОТКОМ, АМЖИЛТ АКАДЕМИ, АМЖИЛТ КОНТЕНТ, ЗУУЗУУГИЙН НАЙЗУУД, ЭНЭТХЭГИЙН ИХ СУРГУУЛЬ зэрэг нийт 14 компани дээр сурагч нарыг дадлажуулах хөтөлбөрт хамрагдуулдаг.
10. НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Сурагчдынхаа мэдлэгт анхаарахаас гадна нийгмийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэх нь бидний сургалтын нэг онцлог. Сурагч нар үдээс өмнө тогтоосон хөтөлбөрийн дагуу хичээлд хамрагдсаны дараа үдээс хойш нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагддаг. Нэмэлт хөтөлбөрөөр бие хамгаалах урлаг, илтгэх урлаг, оюуны чадавхаа сайжруулах зэрэг олон хөтөлбөрүүд байх ба сурагч өөрийн сонирхсон хөтөлбөртөө үнэ төлбөргүйгээр хамрагдах өөрийгөө хөгжүүлэх боломжтой.
11. СЕРТИФИКАТТАЙ ТӨГСӨНӨ
Бид сургалтанд Энэтхэгийн их сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлдгийн хүрээд ЕБС-иа төгсөхдөө их сургуулийн дипломтой дүйцэхүйц дипломтой төгсөх бололцоог олгож байна.
12. ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ
Манай сургууль нь гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд сурагч нараа төгсөх ангид нь олон улсын шалгалтанд бэлтгэн олон улсын тэтгэлэг авах боломж бололцоогоор хангаж өгдөг.
13. АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Бид төгсөгч нартаа Том АМЖИЛТ компани охин компаниудад төгсөөд шууд ажиллах ажлын байранд зуучлах боломж бололцоог олгоно.
14. ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Бид сурагчийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс мэргэжлийн эмч болон эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчилдэг. Сурагчийн биеийн онцлогт тохирсон нарийн төлөвлөгөөтэй хоол хүнсээр өдөр бүр үйлчлэх ба тусгай хоол хүнсний зүйл хэрэглэдэг сурагч нарт зориулсан тусгай цэсээр ч мөн адил үйлчилж байна.
15. ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
Мэдээллийн технологийн салбар нь гарааны бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой салбарт тооцогддог. Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд сурагч нарийн идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, танин мэдэх чин хүслийг нь өсгөх үүднээс гарааны бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүхэд мэдээллийн технологийн мэдлэгээс гадна санхүү, хууль эрх зүй, бизнесийн ёс зүй харилцааны урлаг ур чадваруудыг эзэмших боломжтой.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК