Амжилт 2.0 систем

Юуны өмнө” Амжилт 2.0” сургуулийн цогц системийг санаачлан хөгжүүлж боловсролын системд асар өгөөжтэй шинэчлэл хийж байгаа чадварлаг залуустаа баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байхаа.🤗 Олон ч багш нар,сурагч хүүхдүүд,эцэг эхчүүдийн талархалыг хүлээж байгаа бизээ.
Миний бие энэхүү системийн хэрэглэгч бөгөөд үр өгөөжийг нь хүртээд даруй 2 жил болжийноо.Манай 2 хүүхдийн сургууль энэ системийг анх гарснаас хойш сургалтандаа ашиглаж байна. Би ч анх ийм систем сургалтандаа ашиглана гэхэд их л эргэлзэж байлаа манай багш нар болон хүүхдүүд ийм зүйл ашиглах чадвартай юу?Манай залуучуудын хийсэн юм яг олигтой байж чадах уу ?гээл нөгөө л соц сэтгэлгээ гаргаж байлаа ккк🙂.
Миний бодсон бүүр эсрэгээрээ манай багш нар,сурагч хүүхдүүд одоогийн онлайнжсан нийгмээ дагаад мөн энэхүү системийн ачаар үнэхээр боловсронгуй болж байгааг хэлэхэд таатай байна.Нээрээ миний л мэдэхийн 3.4 -н л жилийн өмнө баахан тараах материал гарын авлага эцэг эхчүүдээр хэвлүүлэн хүүхдүүд маань цүнх дүүрэн л бичиг цаастай явна,дээр нь ангийн хурал гээл цаг зав үрсэн ажил 7 хоног болгон хийдэг,би гэж багш руу нь нэг л хайртай амьтан шиг орой болгон залгаастай гэрийн даалгавар юу өгсөн, манай хүүхэд ямар хичээлдээ болку байна?гээд л ярьдаг байсан сан.Одоо харин энэ системийнхээ ачаар хүүхдийнхээ ямар хичээл үзэж байгаа,миний хүүхэд ямар түвшинд суралцаж байна?мөн бүх хичээлүүдийн дүн үнэлгнэг нь хүртэл хялбархаан хянаад дээр нь багшаа ч бас хяначнаа ккк.Энэ цаг үед бүүр хэрэгтэй боловсролын систем байнадаа гэдгийг нь тов тодруунаар мэдрээ л суужийн даа.Багш нар маань энэ цаг үед хичээлээ хуваарийн дагуу онлайнаар орж байгаа тэгээд өдөр болгоны үзсэн хичээлээ бататгаад дуут контент, тестээр,бичгээр гээд ямар ч хэлбэрээр оруулчна тухайн өдрийн хичээлээ хэдэн ч удаа хамаагүй бататгаад үзчихнэ, гэрийн даалгавараа оруулнаа,манайх гэдэг айл одоо бүүр нэмэлт ном энэ тэр авахаа ч байгаад эдийн засгаа ч хэмнэчиж байгаашдээ.🙂
Багш нар маань нэмэлт давтлага шаардлагатай материалаа бүгдийг нь оруулна, за тэгээд сарын сүүлээр шалгалтаа хүртэл системээрээ авна үнэлгээг нь тэр даруйд нь систем маань шалгаад дүнгий нь гаргаад ирнэ гөөмөн амар шүү.Хөөрхий хэдэн багш нарын маань бичиг цаасны дуусашгүй ажил,дэвтэр засах гэж шөнөжин суудаг хэцүү ажлыг 100% байхгүй болгож чадсан болдог бол боловсролын тэргүүний систем гэдэг шагнал байдаг бол өгмөөр л байгаамдаа ккк. Ач холбогдол үр өгөөжийг нь дурдаад байвал их л юм байна даа ядаж л нээрээ хүүхдүүд маань компьютерийн мэдлэг тун өндөр болж байгааг хэлэх хэрэгтэй. Биеийн тамир,дуу хөгжим зэрэг туслах хичээлүүд маань контент хэлбэрээр орчно тэрийг нь хүүхдүүд маань дуртай үедээ үзнэ шүүдээ.Энэхүү хэрэглэж байгаа бүхий л хугацаанд “Амжилт 2” сургуулийн цогц систем маань улам л боловсронгуй болж шинэчлэгдэн сайжирсаар ингэж хөгжүүлж байгаа мундаг залуусдаа талархаж байгаа шүү.Улам ихийг хийж бүтээхийг хүсье!😃

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК