ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙГ ✨ ӨНӨӨДРӨӨС БҮТЭЭЦГЭЭЕ

Чи өөрийгөө 5, 10, 20 жилийн дараа хэн байгаагаар төсөөлж байсан уу? Сансарын нисгэгч, амжилттай бизнесмэн, чадварлаг программист, цагаан хакер гээд хэн ч байж болно. Энэхүү мөрөөдлөө өнөөдрөөс эхлүүлэх боломжийг манай АМЖИЛТ КИБЕР сургууль олгож байна.
Их дээд сургуулийн мэдлэгийг Ерөнхий боловсролын сургуульдаа эзэмшихээс гадна математик, англи, хятад хэл, хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдан, цогц мэдлэг чадварыг өөртөө хуримтлуулан бусдаас түрүүлж амжилтанд хүрэх боломжийг БИД ТАНД олгож байна.
✨ СУРАЛЦ, БҮТЭЭ, АМЖИЛТАНД ХҮР 🎉
АМЖИЛТ 3.0 СУРГАЛТЫН ЦОГЦ СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ?👨‍💻👩‍💻
Энэхүү сургалтын цогц систем нь та хаанаас ч, хэдэн ч удаа хичээлээ давтан үзэх, багштай шууд холбогдох, хүүхдийнхээ ирц дүнг тогтмол хянах, цахим орчинд шууд лайваар хүүхэд бүртэй тулж гэрийн даалгавар болон дасгал ажлыг хийлгэх олон боломж бүхий сургалтын цогц систем юм.
МАНАЙ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ :
✔ Монголын анхны мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн
сургалттай бүрэн дунд сургууль
✔ Чадварлаг багш, практик сургалт
✔ Сургалтын төлбөрийн уян хатан нөхцөлтэй
✔ Тохилог тав тухтай суралцах орчин
✔ Амжилт 3.0 системээр дамжуулан хаанаас ч хичээлээ нөхөн
үзэх боломжтой
✔ Бүрэн цахимжсан сургууль
✔ Монгол болон гадаад багштай англи, хятад хэлний сургалт
✔ Математикийн гүнзгийрүүлсэн сургалт
✔ Сурагч бүр таеквандо, төгөлдөр хуур, уран зураг, хувь хүний хөгжлийн хичээл, даам, шатрын сургалтанд хамрагдах
боломжтой
✔ Өдөр өнжүүлэх төв
✔ Сургуулийн автобус
✔ Эрүүл чанартай хоол хүнс
✔ Сертификаттай төгсөнө. 🏆
МАНАЙ СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД:
Амжилт кибер сургууль нь Ерөнхий боловсролын сургуулийн баяжуулсан хөтөлбөрөөс гадна дараах мэдлэгүүдийг сурагч нартаа олгох болно.👏
🎓“ПРОГРАММ ХАНГАМЖ, ГРАФИК ДИЗАЙН”-ы хөтөлбөр:
21-р зуунд хамгийн эрэлттэйд тооцогдох программ хангамж, график дизайны мэдлэгийг эзэмшсэнээр веб сайт хийх, апп хөгжүүлэх, тоглоом бүтээх, мультмедиа график дизайн хийх, хэвлэлийн эх бэлтгэх зэрэг олон чадварыг ерөнхий боловсролын сургуульдаа эзэмших болно.
🎓“АНГЛИ, ХЯТАД ХЭЛ”-ний хөтөлбөр:
Дэлхийн хамгийн эрэлттэй 2 хэл болох АНГЛИ, ХЯТАД хэлийг 1 – 12 дугаар ангидаа анхан шатнаас ахисан түвшинд хүртэл үзэж судлан эзэмших болно. 12 дугаар ангиа төгсөхдөө Олон улсын TOEFL, IELTS, HSK зэрэг шалгалтанд орон өндөр оноог аван Дэлхийн томоохон их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах боломжтой.
🎓МАТЕМАТИК болон нэмэлт хөтөлбөрүүд:
Математикын хичээлийг гүнзгийрүүлсэн түвшинд суралцсанаар ирээдүйд 💹 Бизнесийн удирдлага, мэдээллийн технологийн салбар болон бусад салбарт ажиллахыг зорьж байгаа сурагч нарт аливаа асуудалд логик дэс дараалалтайгаар хандах, тооцоолон бодох чадварыг нэмэгдүүлэхээс гадна НЭМЭЛТ хөтөлбөрүүдээрээ дамжуулан Илтгэх урлаг, Хөгжим, Бие хамгаалах урлаг зэргийг эзэмшүүлнэ.
Элсэлтийн үеийн хөнгөлөлт:
1. Нэг айлаас 2 хүүхэд сурах бол аль нэг хүүхэд нь 50% хөнгөлөгдөнө.
2.Төлбөрийг бүтэн төлсөн нөхцөлд 10% хөнгөлөлт эдэлнэ.
БЭЛЭГ, УРАМШУУЛАЛ:____________________
🎁 “Амжилт Кибер” сургуулийн үүсгэн байгуулагч Ж. Шижир захирлын санаачилсан ” Ментор” ” Нобелын шагналтнуудын 33 сод зохиол” номын дээжээс
🎁 Эцэг эхийн аль нэгэнд нь ” Амжилт Академи” ” Энэтхэгийн Их Сургууль”-д 20% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг
🎁 “Odosury” онлайн сургалтын эрх
⏰ Бэлгийн үйлчлэх хугацаа: 2020 оны 06 сарын 30-ны өдрөөс өмнө бүртгүүлсэн эхний сурагчдад хамаарна.
📱 Бүртгүүлэх, лавлах утас :8077-6060, 8073-6060
/1-12 дугаар ангийн сурагчдын бүртгэл 6 сарын 30-г дуустал/
ХҮҮХДИЙН ТОО ХЯЗГААРТАЙ./
📍Байршил: Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам дагуу “Амжилт кибер сургууль”

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК