АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛИЙН толгой компани ТОМ АМЖИЛТ ХХК-ын түүхийг хүргэж байна.

2007 оноос хойш мэдээллийн технологи, медиа, хэвлэл мэдээлэл, сургалт, худалдааны чиглэлүүдээр тасралтгүй амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
2007 он: Залуучуудад зориулсан энтертайнмент amjilt.com сайтыг хөгжүүлж, шинэчлэн сургууль, багш, сурагчдад зориулсан оюуны платформ болгосноор өдгөө чамгүй олон хэрэглэгчтэй болж давхар ios, android аппликейшнээ хөгжүүлсээр явж байна.
2010 онд: Бүх төрлийн мэдээ, мэдээллийн news.amjilt.com портал сайтыг хөгжүүлж, сэтгүүл зүйн редакц бүрдүүлж, удалгүй amjilt.news болгон домэйн нэрээ өөрчилж, амжилттай ажиллаж байна.
2011 онд: “Амжилт студи” байгуулагдаж, бүх төрлийн видео, рекламын үйлчилгээ үзүүлж байна.
2012 онд: “Амжилт академи” байгуулагдаж, танхимаар IT болон бусад чиглэлээр богино болон урт хугацаатай сургалтыг өдгөөг хүртэл явуулж байна.
2013 онд: Amjilt.shop онлайн дэлгүүрийг нээж, бүх төрлийн дотоод болон гадаадын олон нэрийн барааг онлайнаар болон шууд худалдан авалтаар худалдах, хүргэх үйлчилгээтэй ажиллаж байна.
2015-2017 онд: Монголын анхны 3D анимейшн “Мора” хүүхэлдэйн киног “Амжилт” студийн хамт олон амжилттай бүтээж, урлаг соёлын түүхэнд бичигдэх томоохон үйл явдал болсон юм.
2015 он: AMJILT SYSTEM Сургуулийн нэгдсэн мэдээллийн системийг санаачлан хөгжүүлж эхэлсэн.
2015 он: BAGSH.MN Багш нарын нэмэлт орлого олох, өөрийгөө хөгжүүлэх боломж бололцоог олгох үүднээс энэхүү сайтыг санаачлан ажилуулж эхэлсэн.
2017 оноос: Хүүхэд багачууддаа зориулсан бас нэгэн үндэсний контент болох “Зуузуугийн найзууд” олон ангит цуврал хүүхэлдэйн киног бүтээж, өдгөө хэдийнэ бяцхан үзэгчдийн шимтэн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын нэг болоод буй.
2018 он: Энэтхэгийн Банглор хотын их сургуулийн олон улсын мэргэжлийн зэрэг олгох сургуулийг Монгол улсад үүсгэн байгуулж, өдгөө амжилттай ажиллаж байна.
2019 он: Математик, англи, хятад хэл, компьютерийн гүнзгийрүүлсэн сургалттай “Амжилт кибер” ЕБС –ийг үүсгэн байгуулсан.
2020 он: Том –Амжилт ХХК группийн статусруу шилжиж салбар бүрээрээ охин компани үүсгэж, харилцаа холбоогоо улам тэлэн ажиллаж байна.
2020 он: Odosury Гар утас болон бусад интернетэд холбогдсон хэрэгслүүдийг ашиглан хэрэглэгч онлайн хичээлд хамрагдах өөрийгөө хөгжүүлэх онлайн аудио ном сонсон өөрийнхөө мэдлэгийг нэмэгдүүлэх боломж бололцоог олгох үүднээс АМЖИЛТ ДОТКОМ ХХК-аас санаачлан хэрэгжүүлж байна.
2020 он: REFRESH AMJILT гэр бүлийнхэнд зориулсан амралтын газар. Гэр бүлээрээ нэг өдрийг байгалийн сайханд эрүүл орчинд тоглож наадан сайхан дурсамжтай цаг хугацааг өнгөрөөх боломж бололцоог олгоно.
2020 он: LONDOB START UP бүх шатны бизнес эрхлэгч ирээдүйд өөрийн гарааны бизнесийг эхлүүлэхээр зорьж байгаа хүн бүрт шаардлагатай мэдлэгийг олгох сургууль
2021 он: HRX Хүний нөөцийн программ. Энэхүү хүний нөөцийн программаар байгууллага нь өөрийн хүний нөөцийн бодлогыг зохицуулах, сургалт семинар зохион байгуулах боломжтой.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК