Элон Маскд илгээх захидал

Сайн байна уу намайг Э.Энххүслэн гэдэг. Би Амжилт кибер сургуулийн 4-р ангийн сурагч би ирээдүйд танай SPACE X группт сансрын инженерээр ажиллахыг зорьдог. Би таны түүхийг өдөр бүр уншиж урам авдаг. Таны туулж өнгөрүүлсэн амьдрал ирээдүйд миний хийх ёстой зорилго зорилтууд болсон. Би тань шиг дэлхийд гайхагдсан мундаг эрдэмтэн болохын тулд Амжилт кибер сургуулийг сонгон Програм хангамж, Мэдээллийн технологийн талаар суралцаж байгаа. Мундаг мундаг хүмүүс яг миний насан дээр компьютерийн салбарт датагдан хувиараа ном сурах бичиг ашиглан суралцаж эхэлсэн байдаг. Надад та бүхнээс арай илүү боломж олдож бага насандаа ЕБС-даа програм хангамжийн мэдлэг эзэмших боломж олдсон. Ирээдүйд би танай байгууллагад ажиллахдаа олон хүнтэй харьцах тулд Англи, Хятад хэлээс ч идэвхтэй суралцаж байгаа. Та бид 2-ын уулзах өдөр мөдхөн ирнэ гэдэгт би итгэдэг. Энэ цаг хугацааг бага ч болов ойртуулахын тулд би өдөр бүр шамдан суралцаж байна. Дэлхий нийтийг цочролд оруулаад байгаа аймшигт корона вирус миний суралцах зам саад болж байгаа ч Том Амжилт компанийн бүтээсэн Амжилт 2.0 систем надад энэхүү саадыг давах боломж олгож байгаа. Бусад сургуулийн хүүхдүүд Теле хичээл үзэж байхад шууд багш нартай харилцаж хичээлээ үзэж байгаа тэнхимийн хичээлийн сургалтыг арай гүйцэхгүй ч надад бол болж л байна. Яадаг ч л байсан одоохондоо дутуу ойлгосон, ойлгоогүй зүйл гараагүй. Ирээдүйн Элон Маскын хамран зүтгэгч болох би ийм зүйлд өөрийгөө дөнгүүлж болохгүй биз дээ.
Таны хөрөнгө оруулсан МАРС-V төсөл өнөөдөр манай улсад хэрэгжиж эхлээд тун удахгүй анхны зорчигчдоо хүлээн авах гэж байна. Би бол тантай дэлхий дээр биш гариг хоорондын аялалыг хийхэд хамтран ажиллан гэж боддог. Таны мөрөөдлийг биелүүлэх тэр мөчид миний ч гэсэн мөрөөдөл биелэх, Монгол залуучууд ямар ухаалаг, эрдэм мэдлэгтэй болохыг танд би харуулах болно, нэгэн цагт эх дэлхийн талыг эзэлж явсан Эзэн Чингисийн цустай Монгол охин нэрээ дуурьсгах мөчид та надтай хамт байж хүндэт медаль гардуулах болно. Энэ бол ирээдүйд болох бодит үнэ. Би тань руу очиж байна. Өдөр бүр алхам алхмаар.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК