Өвгөн болсон хойноо л ойлгох юм даа.

Өнөөгийн хүүхдүүдийг харахаар үнэхээр атаархмаар шүү. Хүссэн эрдэм мэдлэгээ хүссэн газраасаа, хүссэн үедээ л олж авах боломжтой болж. Бидний үед Кирилл бичиг мэддэг, тоо боддог хүнийг л эрдэмтэй хүн гэж боддог байлаа. Их мундагууд нь Орос улсруу явж Эх орондоо ирээд шууд л нэг байгууллагын дарга хийдэг байж билээ. Би залуу насандаа Гэгээн зөвлөлт оронд суралцаж ирээд насаараа л нэг байгууллагын дарга хийсэн дээ. Залуу насаа гэж сурч мэдсэнээ түмний төлөө зарцуулж явахад мөн ч сайхан даа. Гэтэл өнөөгийн хүүхдүүд их мундаг болж ээ. Арга ч үгүй байлгүйдээ нийгэм нь өөрөө хүүхдийг ийм болгож байгаа байх.
Саяхан Амжилт кибер сургуулийн бага ангид орсон ач минь “Hello Grandfather” гэж мэндчилэхийн. Юу гэнэ вэ? хүүхэд минь гэж асуухад “Сайн байна уу, өвөө” гэж байхын эдээ өнөө үеийн сургуулиуд ч их мэдлэгийг хүртээдэг болсон дог оо. Арга ч үгүй байлгүйдээ дэлхий дахин ингэж өөрчлөгдөж байхад. Англиар ярьж сургана гэдэг ч алга урвуулахын төдийд л хийдэг зүйл болоо байлгүй. Өвгөн багшдаа ганжиндуулаад хийдэд төвд үсэг үзэх гэж үйлээ үздэг байсан үетэй харьцуулах ч юм биш. Миний ач нар ч мундаг багш нарын ачаар мундаг хүмүүс болох шинжтэй. Өвгөн миний насан дээр ирэхээрээ Ерөнхийлөгч л болсон байхын билүү “Хэн мэдэх үү цус”. Дунд ач минь тоглоом хийнэ гээд, компьютерын араас босохоо байлаа. Энэ муу золиг яг худлаа хэлж өдөржин тоглоод байна гэж бодоод сэмхэн өрөөрүү нь ороод хартал баахан эрээлжилж, сараалжилсан англи үсэгнүүд биччихсэн сонирхолтой гэгч нь нөгөө хардын тэгснээ нэг хүүхэлдэй киноны гол дүрийн баатар шиг юм гаргаж ирсэнээ хараад байхын энэ муу золиг яг тоглож байна гээд загнах гэж байснаа эхлээд юуны магад гэж санан “Миний хүү энэ юу вэ гэхэд” би өөрийнхөө тоглоомын гол дүрийг хийж байна аа гэдэг байгаа. Үгүй ээ мөн мундаг байгаа шүү өдий жоохондоо тоглоом бүтээнэ гэдэг. Өөр айлын хүүхдүүд өдөржин тоглолоо гэж зэмлүүлж байхад миний зулзага ингэж мэдлэгт шамдаж байх гэж. Сонирхлоороо хийж байгаа болохоор түүндээ ч сэтгэл хангалуун байдаг байх даа. Хөдөө хээр өссөн миний хувьд хүүхэд насанд хийхийг хүсдэг байсан зүйл минь хот орж үзэх л байж дээ. Анх удаа олон хүн бужигнасан нийслэл хүрээ гэгчийг хараад эдээ мөн ч гайхаж байсан даа. Суманд хааяа ирдэг байсан 4 дугуйт чичаан чинь хотод өнгө өнгөөрөө л дайрчих шахам зөрнө. Хотын соёлыг гайхуулан нутгийнхандаа ярихад нутгийн ах эгч нар итгэдэггүй Мандахын мулцгар шар бурж байна гэдэг байж билээ. Суусан цэцнээс, явсан тэнэг гэдэг л энэ бололтой. Том ач минь энэ жил сургуулиа төгсөөд Харвардад сурна гээд өдөр болгон гадаад хүмүүстэй Компьютерээр ярихын. Юу хийж байгаан гэхээр Apply гэнэ үү нэг юм бөглөдийн байх өө. Хэл хугалчих шахам зүйл л хэлэхийн. Би ч бас залуу насандаа ОХУ-д сурч байсан болохоор том ачийгаа Оросд сурахгүй юмуу гэж асуухад Үгүй ээ өвөө БИ ХАРВАРДАД суралцана гэж байхын Үгүй миний хүү тэр том сургуулийн чинь төлбөр… гэхэд ӨВӨӨ БИ IELTS дээрээ 6 оноо авч 100 хувийн тэтгэлэг авахаар болсон. Миний бүүр нулимс цийлэгнэж духан дээр нэг үнэрлээд Ээж аав хоёрт нь хандан миний хүүхдүүд, хүүхдүүдээ зөв сургуульд сургаж ээ гэж хэлсэн юм даа.
Ай даа сайн сургуульд хүүхдүүдээ сургаж, сайн мэдлэгийг эзэмшүүлнэ гэдэг эдээ мөн ч зөв хөрөнгө оруулалт болдог шүү.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК