Би ирээдүйн МАРС гарагийн иргэн болно

Намайг Г. Хүслэн гэдэг Амжилт кибер сургуулийн 4 дүгээр ангид сурдаг. Би ирээдүйн Марс гарагийн иргэн болохыг хүсдэг. Ээж аавдаа энэ тухайгаа хэлэхэд “Миний хүү хичээгээрэй“ гэсэн. Би чинь 10 настай том эр болсон болохоор хайртай эмээ, өвөө, аав, ээж, эгчийнхээ итгэлийг нь алдахгүйн тулд би сайн сурах хэрэгтэй. Элеон Маск гэдэг мундаг эрдэмтэн 14 насандаа анхныхаа тоглоомыг бүтээсэн гэж манай багш хэлж байсан. Би тэр хүнээс ч өмнө анхныхаа тоглоомыг зохиоход мундаг багш нар маань надад туслах юм чинь.
Ирээдүйд би марс гарагын иргэн болохын тулд надад маш их сурч мэдэх зүйл байгаа гэдгийг би мэдэж байгаа. Өдөр бүр хичээлээ хийж Амжилт 2.0 системээр багшаасаа байнга давтлага авч байгаа. Корона гэдэг муухай өвчин хурдан алга болоосой ангийнхантайгаа уулзах юм сан. Ангийн найз Анужингаа үнэхээр их санаж байна.
Саяхан манай хажуугийн айлд корона гарсан гээд ээж намайг гэрээс ч гарч болохгүй гэсэн. Уул нь найзуудтайгаа хамт тогломоор л байна. Гэхдээ онлайнаар найзтайгаа ярьж байгаа болохоор гайгүй байна өө. Ээж удахгүй хорио тавигдахаар намайг хөдөө байгаа эмээ өвөө дээр аваачина гэсэн. Би ч тэнд байх дуртай эмээ өвөөдөө эрхлэнгээ хурга ишигтэй өдөржин тоглож, утсаараа хичээлээ үздэг болохоор ямар ч айх айдасгүй чөлөөтэй хичээлээ хийж чадна.
Би ирээдүйд Марс гараг дээр очоод хүн болгон надтай “Хүслэн доктороо” гэж харьцсан мундаг эрдэмтэн болохыг хүсдэг. Тэгээд тэндээ Монгол улсынхаа нэрийг гаргаад хайртай гэр бүлийнхээ бахархлыг төрүүлэхийг хүсдэг. Миний мөрөөдөл хол байгаа боловч өдрөөс өдөрт ойртож байгаа гэдэгт би мэдэрдэг. Миний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд өдөр бүр намайг хөтөлж байгаа багш нартаа хайртай шүү

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК