Яагаад Амжилт кибер сургуулийг сонгох ёстой вэ?

Цар тахлын улмаас үүдэн таны хүүхдийн өмнө шинээр урган гарсан хичээлийн хоцрогдол болон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛИЙГ сонгох ёстой 10 шалтгааныг танд хүргэж байна.
1. Төлбөр хямд 💸
Цар тахлын үед хүмүүсийн худалдан авах чадвар буурч гэрийн санхүү хэвийн үеүүдийнхээс багассан өнөө үед манай АМЖИЛТ КИБЕР сургууль нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн төлбөрийн уян хатан нөхцөлтэй бусад хувийн сургуулиудаас 1,5-5 дахин хямд зардлаар элсэгч нараа сургаж байна. Мөн элсэгч бүрт хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх танин мэдэх хүсэл зоригийг нь нэмэх үүднээс ODOSURY, Зуузуугийн найзууд зэрэг апликейшний PREMIUM эрхийг үнэ төлбөргүй олгож байна.
2. Сертификаттай боловсрол 🧑‍🎓
Цар тахлын үед өөр улсад суралцах, аялах нь хамгийн том асуудлуудыг дагуулах болсон. Манай Амжилт кибер сургуулийн хувьд Энэтхэг улсын Банглорын их сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн дэлхийн их сургуулийн хөтөлбөрөөр эх орондоо суралцан олон улсын сертификаттай төгсөх боломжтой.
3. Ажлын байранд зуучлах 🧑‍💻
Цар тахлын үед зарим ажлын байр байтугай салбараар унаж зах зээл ажилгүйчүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа ч интернет үйлчилгээний байгууллагын хувьд үйл ажиллагаа нь өсөн нэмэгдэж байгаатай уялдан Амжилт кибер сургуулийн төгсөгчдөөс ажлын байранд зуучилан өөрийнхөө мэргэжлээр ажиллах боломж бололцоог бүрдүүлж өгч байна.
4. Зайн сургалтын систем АМЖИЛТ 3.0 💻
Цар тахлын үед боловсролын салбарт гарч ирсэн нэгэн дэвшил нь зайн сургалтын систем байсан. Манай сургууль нь цар тахлаас өмнө сургалтандаа АМЖИЛТ 2.0 системийг хэрэглэж байсан бөгөөд тун удахгүй АМЖИЛТ 3.0 системээ өлгийдөн авч СУРГУУЛЬ-СУРАГЧ-ГЭР БҮЛИЙН харилцааг улам сайжруулах гэж байна.
5. Сургалтын нэмэлт хөтөлбөрүүд үнэ төлбөргүй 💯
Амжилт сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын төлбөрт сургалтаас гадна хэрэгжих нэмэлт хөтөлбөр секц дугуйлангуудын төлбөрийг оруулан тооцох ба бусад сургуулиудтай харьцуулахад хамгийн бага зардлаар сургаж байна.
6. Эрүүл орчин – NO CORONA ZONE 😷
Цар тахлын үед сургалтын орчин болон багш ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс өрөөний цэвэрлэгээ, ариутгал, вакцинжуулалтыг тодорхой хуваарийн дагуу байнга хийж гүйцэтгэдэг ба бүх үйл ажиллагаандаа хорио цээрийн дэглэмийг мөрдөн ажиллаж байна.
7. TIME SPACE ⌚
Амжилт кибер сургуульд суралцсанаар хичээлийн хоцрогдолоо арилгахаас гадна их дээд сургуулийн хөтөлбөрийг нэмж судлан цаг хугацааг хэмнэх боломжтой.
8. Хичээлийн хоцрогдолгүй 🧑‍🏫
Амжилт кибер сургууль нь үйл ажиллагаандаа АМЖИЛТ 3.0 системээс гадна google classroom, zoom, bagsh.mn, hrx, odosury, зуузуугийн найзууд апп гээд олон технологийн дэвшлүүдийг ашигладаг бөгөөд 2021 оны хичээлийн жилийн эцэс дэхь шалгалтын дүнгээр өмнөх оноос сайн дүн үзүүлсэн нь хичээлийн хоцрогдол байхгүй байгааг харуулж байна. Корона бол асуудал биш асуудлыг шийдвэрлэх арга ухаан.
9. Багшийг хөгжүүлэгч 🤩
Цар тахлын үед багш нараа хөгжүүлэх үүднээс odosury, hrx, bagsh.mn зэрэг сайтуудын эрх болон багш хөгжлийн төвөөс зохион байгуулсан сургалтуудад хамруулахаас гадна Амжилт Акедами, Энэтхэгийн их сургууль, Лондон старт ап зэрэг сургалтын төвүүдэд 50-100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийг олгон багш нараа улам чадваржуулж байна. Сайн багшаас сайн шавь төрдөг.
10. Шийдлийг бүтээгч 💯🇲🇳
Цар тахлын үед АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ нь сургалтын үйл явцтайгаар холбоотой гардаг бүх асуудлыг багш–төв байгууллага–мэргэжлийн байгууллага гэсэн гурвалсан холбоогоор харилцан шийдвэрлэдэг. Бусад хувийн сургуулиудтай харьцуулахад сошиал тэмцээнд, хүүхдийн танин мэдэх сэдлийг нэмэгдүүлэх арга хэмжээ урамшууллуудыг ихээр зохион байгуулж сургалтын чанарт нөлөөлөх үр дүнг үзүүлж байна.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК