Багш болон орж ирсэн анхны сэтгэгдэл

Багшийн их сургуулийг 2004 онд төгсөөд 22 настай охин хөдөөний сургуулийн багшаар очоод өдгөө 17 дахь жилийн нүүрийг үзэж байна даа. Хөдөөний сургууль нь хотын сургуулийг бодвол хангамж муу, цалин хөлс бага гээд асуудлууд ихээр гардаг боловч сүүлийн 2 жил шиг хэцүү байсангүй. Өмнө бол яаж ийгээд л ангид нь суулгаж байгаад хичээлийг нь заачихдаг, гэрийн даалгаврыг нь хажууд сууж байгаад хийлгэчихдэг байсан бол одоо тэр утасны цаанаас нэг л сайн ойлголцож өгөхгүй юм. Цахим сургалт ч гэдэг тэнхимийн сургалтыг гүйцэхгүй дэгээ.Теле хичээл л гэж ярихын хөдөөний алс бөглүү амьдардаг хүүхдүүдийн хувьд бол хэцүү л хэрэг саяхан телевизээр хүүхдээ ТЕЛЕ хичээл хийлгэхийн тулд Машинаараа 40 км зам туулж сүлжээтэй газар очин утсаараа хичээлийг үзүүлдэг ээжийн талаар олж харлаа. Мундаг гэж хэлэхээс өөр үг олдоогүй хүүхдэдээ мэдлэг олгохын тулд тэгэж хичээдэг эцэг эх хэр байгаа бол нэг талаас мундаг ч нөгөө талаас бас өнөөгийн манай боловсролын тогтолцоо ямар байгааг харуулж байгаа хэрэг байх. Мэдээллийн технологийн гэх 21 дүгээр зуун гараад өдгөө 20 орчим жил болох гэж байдаг гэтэл манай боловсролын салбар 20 дугаар зуундаа үлдсэн юм шиг. Миний л бодол.
Саяхан гэр бүлийн хүн маань хотод ажиллахаар болж манайхан бүгд л хотыг зорихоор боллоо. Залуу насаа үлдээсэн сургууль минь гунигтайгаар намайг үдэх шиг. Өөрийн эрхгүй нулимс цийлгэнэн, өхөөрдөм хөөрхөн шавь нарын минь БАГШАА гэж мэндчилэх дуу, нулимсаа арчин нэгнээ ховлох ДУРСАМЖ нүдний минь өмнө харагдах шиг арга ч үгүй байлгүйдээ 17 жил гэдэг бол тийм ч бага хугацаа биш.
Хотод ирлээ сүүлд хотоос гарснаас хойш их зүйл өөрчлөгдөж ээ. Хүн ам, дуу чимээ гээд эхэндээ дасахад хэцүү л байлаа шөнө нойр ч хүрэхгүй, хэдэн хүүхдүүдээ санах шиг. Хэсэг хугацаа өнгөрч хотын амьдрал хэдийнээ дасаад ирлээ. Одоо л ажил хайгаад үзье гээд зар харлаа, анкет ч бөглөөд үзлээ хөдөө байсан намайг тоох сургууль олдох болов уу гэж БИТҮҮХЭН дотроо айдастай. Утас дуугарлаа бяцхан сандрал зүрхийг минь дэлсэж утсаа аван юу гэхийг нь сонслоо. АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ-аас ярьж байна таныг ажлын ярилцлагад урьж байна гэхийн. Би яваад очлоо. Сайхан 5 давхар шилэн сургуулийн үүдээр орон сургалтын албатай нь орж уулзлаа. Ярилцлага, шалгалт гээд нэг хэсэг юм болов. Надад АМЖИЛТ 2.0 систем болон бусад системийн талаар ярьж зааж өглөө. Миний өмнө ярьж байгаа тэр боломжууд бүгд энэ сургууль дээр бүгд бодитоор биелдэг гэхийн. Надад бол 21 дүгээр зууны сургууль гэдэг л энэ байхдаа гэсэн бодол шууд орж ирж багшлахыг хүсэж байсан боловч миний компьютерийн мэдлэг бага болохоор гологдох байх гэсэн айдастайгаар энэ тухайгаа хэллээ. Харин тэгсэн миний урдаас харан мишээснээ Манай сургууль багш нараа сургах тусгай хөтөлбөртэй хичээлийн жил эхлэхээс өмнө та энэхүү хөтөлбөрт хамрагдан өөрийнхөө чадварыг нэмэгдүүлж болно гэдэг байгаа. Багш нараа сургадаг ЕБС тийм их байхгүй байх аа. Aмжилт 2.0 системийн сургалтын эрх, ODOSURY гээд онлайн сургалтын аппликейшний эрх, Bagsh.mn-ийг эрхийг өгдөг байгаа. Манай сургуулийн бүх багш нар эдгээрийг ашиглан өөрсдийгөө хөгжүүлдэг бололтой. Үнэхээр гоё. Энэ болоогүй ээ BAGSH.mn сайтад та өөрийнхөө хичээлийг оруулаад нэмэлт орлого олж болно гэдэг байгаа. Өмнө багшийн цалингаас өөр олигтой орлогогүй байсан надад ХӨӨХ гэж хэлэхээс өөр үг олдоогүй юм даа. Сониуч зан төрөөд ч тэр үү, сэтгэл хөрөөд ч тэр үү багш нарынхаа хөгжилд ингэж их анхаардаг талаар асуухад САЙН БАГШААС САЙН СУРАГЧ ТӨРНӨ, САЙН СУРАГЧ ГЭДЭГ БОЛ БИДНИЙ НЭР ХҮНДИЙН баталгаа гэж хариулдаг байгаа нээрээ ч тийм байх даа

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК