Хичээлийн хоцрогдолгүй сургууль

Цар тахлын үед байнга чих дэлсэх болсон асуудал бол ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛ. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн боловсролын суурь нь бага боловсрол байдаг. 35 үсгээ мэдэж байж утга зохиол, шинжлэх ухааны бүтээлүүдийг уншиж чадна, тоо нэмж хасч сурж байж энгийн алгебраас эдийн засаг, статистикийн тооцоолол гаргах мэргэжилтэн болно. Энэ нэг хүүхдийн боловсролын өмнө гарч ирж буй асуудал мэт боловч ирээдүйд эдгээр хүүхдүүд чинь Монголын ирээдүйг тодорхойлогч боловсон хүчин болон төлөвшинө. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн хоцрогдол гэдэг бол Ирээдүйн Монголын хөгжлийн асуудалтай шууд хамааралтай. Энэ асуудлыг хурдан л шийдэхгүй бол асуудал өөрөө дараа дараачийн асуудлуудыг бий болгох болно. Ирж буй энэхүү эрсдэлт нөхцөл байдлыг багасгахын тулд өнөөгийн боловсролын байгууллагууд чадах бүхнээ л хийж байна. Теле хичээл, онлайн сургалтын сайтууд, онлайн сургалтын материал ном гээд бүх зүйл л цахимжиж гэнэт л зайн сургалтын систем рүү бүгд шилжицгээсэн. Дийлэнх сургууль бэлтгэлтэй байгаагүй. Энэ нөхцөл байдлын хохирогч нь өнөөдрийн хүүхдүүд . Тэд ирээдүйд хэн нэгний алтан амийг аврах эмч, олон зуун хүний амьдралыг авч явах бизнесмен, алс ирээдүйн хөгжлийг бүтээгч эрдэмтэд болох ёстой өнөөгийн нөхцөл байдал бидний хүүхдүүдэд ийм ирээдүйг бүтээх 100 хувь боломжийг гаргаж өгч байгаа болов уу ? Таны хажууд аюулгүй унтах энхрий үрийнхээ боловсролд хэрхэн нөлөөлж чадахаа бодоо үзээрэй. Танд тоо баримтууд танилцуулая.
Амжилт кибер сургууль 2019 оны хичээлийн жилийг сурагчдын амжилт чанарыг үнэлж үзэхэд 24,6 хувийн өсөлттэй, шинээр суралцаж байгаа сурагчдын тоо 325, өмнөх жилийн мөн энэ үетэй харьцуулахад шинээр элсэхээр бүртгүүлэх сурагчдын тоо 60-70 хувийн өсөлттэй, АМЖИЛТ 3.0 системийн хэрэглэгч хэдийнээ 40.000 давж, сурагчдын дунд явуулсан багш нарын заах арга барилын судалгаагаар бүгд онц сайн үнэлгээ авч бодит амжилт дүүрэн шинэ хичээлийн жилийг угтах гэж байна.
Мөн БСШУСЯ-аас явуулдаг шалгалт үр дүнгийн үнэлгээнд онц сайн үнэлгээг авч, анхны Олон улсын сертификатын эзэн болсон анхны төгсөгч нараа үдэж өглөө. Их дээд сургуулийн мэдлэгийг ЕБС-д эзэмших хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, англи хятад хэлний өндөр төвшний мэдлэгээс гадна бизнесийн ухааны хичээлүүдийг нэмэлтээр орж ЕБС-ийн стандарт мэдлэгээс гадна олон талт мэдлэгүүдийг олгож байна.
Бид цаашид Монгол улсын боловсролын салбар дахь тогтсон нэгэн хэвийн тогтолцоог улам эвдэж шинэлэг содон хөтөлбөрүүдийг сурагчиддаа түгээхэд бэлэн болоод байна.🏃‍♂️🏃‍♀️

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК