ЦАХИМ БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭГЧ АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ

COVID-19 цар тахлын үед Манай АМЖИЛТ КИБЕР сургуулийн хичээлийн хоцрогдлыг арилгах гол эх сурвалж нь АМЖИЛТ 2.0 систем байлаа 🤗. Олон жилийн тасралтгүй судалгаа шинжилгээний үр дүнд бүтсэн энэхүү гайхалтай систем маань өөрийн ид шидийг өнөөгийн хүнд цаг үед жинхэнэ бүтээж байгаа гэдэгт итгэлтэй байна 🙂. Ялангуяа Манай сургуулийн хувьд Гэр Бүл-Сурагч-Сургуулийн 🤝 харилцааг илүү цахимжуулж нээлттэй бат бөх болгон өгч жилийн эцсийн шалгалтуудад илүү их амжилтыг үзүүлсэн нь Боловсролын салбар дахь Цахим шилжилтийг хийж чадсан бидний ажлын бодит үр дүн юм.👍
Цаашид энэхүү АМЖИЛТ 2.0 –оос АМЖИЛТ 3.0 систем болон UPDATE хийгдэж хэрэглэгч нарт зориулсан илүү их боломж, илүү их үр дүнг харуулна гэдэгт итгэлтэй байна.
21 дүгээр зуунд Мэдээллийн технологийн шийдлийг хэрэгжүүлэн сурагч бүрт чанартай боловсролыг олгох зорилготой манай сургууль нь тун удахгүй АМЖИЛТ 3.0 системээ үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэх бөгөөд бусад сургалтын системүүд болох ODOSURY, BAGSH.mn, Зуузуугийн аппликейшнүүдээ ч хэрэглэгч нарын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх болно.
ЦАХИМ БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭГЧ АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ таныг урьж байна.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК