Танилцуулга


“Том Амжилт” ХХК-н Amjilt.com платформ, Амжилт Мэдээлэл Технологийн Академи, Энэтхэг -Монголын хамтарсан Энэтхэгийн их сургууль, Amjilt.shop онлайн дэлгүүр , Amjilt.news мэдээ мэдээллийн вэб сайт, Амжилт студи зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа явуулж 10 жилийн туршид өргөжин хөгжиж байгаа байгууллага юм.

Манай компани 2012 оноос “Амжилт Мэдээлэл Технологийн Академи” аа үүсгэн байгуулсанаар боловсролын салбарт хөл тавьсан билээ. Өнөөдрийг хүртэл Амжилт Академи сургалтаа тасралтгүй явуулсанаар мэдээлэл технологийн салбарт чадварлаг боловсон хүчнийг бий болгож байна.

2015 оноос Amjilt.com сайтаа боловсролын платформ болгон хөгжүүлж Монголын төдийгүй дэлхийн боловсролын салбарт дэвшилтэт технологид тулгуурласан оюунлаг платформыг нийлүүлэхээр ажиллаж байна. Amjilt.com платформ нь сурагч, оюутан, багш, эцг эхчүүдийн хоорондын харилцааг цахим орчинд ойр дотно байлгах хүссэн хичээлээ богино хугацаанд бусдын тусламжтайгаар ойлгож мэдэх, эссэ, бие даалт зэргийг хоорондоо ярилцан хийх гэх мэт олон давуу талтай боловсролын платформ юм.

Amjilt.com платформ руу нэвтрэх

Амжилт студи 2015 онд байгуулагдаж 2017 онд Монголын анхны бүрэн хэмжээний 3D анимейшн “Мора” хүүхэлдэйн киног хийж дэлгэцийн бүтээл болгосон юм. Мөн  2017 оноос “Зуузуугийн найзууд” олон ангит хүүхэлдэйн киног хийж дэлгэцэнд гаргахад бэлэн болоод байна.

Боловсролын салбар хүүхэд багачуудтай үргэлж ойр ажиллаж ирсэн манай компани “Амжилт” бага сургуулиа нээж 2019-2020 оны хичээлийн жилд 6 анги танхимтай  120 хүүхэдтэйгээр бага сургуулиа эхлүүлж байна.

© 2019 он. Amjilt School. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК