Секц, дугуйлангууд




С

 Математик –Математикт хүүхдийг дуртай сонирхолтой болгох нь бидний давуу тал юм. Иймээс бид математикийн хичээлийг гүнзгийрүүлсэн сургалттайгаар явуулна. Математикч  хүүхдийн сэтгэн бодох  чадвар бусдаас илүү  сайн хөгжиж логикийг олох, гаргалгаа хийх, анализ дүгнэлт хийх онцгой чадварт сургадаг.  

Оюун ухаан хөгжүүлэх – Оюун ухааны спортын төрлүүд нь хүүхдийг хөгжүүлж, сэтгэлгээг тэлж анхаарал, ой тогтоолт сайжруулж улмаар зөв төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг. Шатар, даам сайн тоглодог хүүхэд цаг барих, хувийн зохион байгуулалт сайтай өөртөө дүгнэлт хийх өндөр чадвартай байдаг.

Төгөлдөр хуурын сургалт-Хаан хөгжим нь хүүхдэд гоо зүйн өндөр мэдрэмж өгөхөөс гадна хурууны үзүүрийн мэдрэлийн эсүүдийг сэргээж байдаг онцлогтой. Төгөлдөр хуурыг тоглож сурсан хүүхэд бусад зэмсгүүдийг эзэмших чадвартай болдог.

© 2019 он. Amjilt School. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК